
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2026 оны 01-р сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Өдөртөө нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.
Агаарын температур: Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг- Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 17-22 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 хэм, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цас орохгүй.Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.
2026 оны 1 дүгээр сарын 29-нөөс 2 дугаар сарын 02 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Маргааш Алтайн өвөр говь, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ голын хөндийгөөр, 30-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, 02-р сарын 01-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Салхи 29-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 30-наас 02-рсарын 01-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндий, Орхон-Туулын бэлчрээр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч суларна.