Өнөөдөр буюу 2026 оны 1 дүгээр сарын 28-ны Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
08:00 цагт Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
14:00 цагт Монголын Уран зургийн галерейд: Уран бүтээлч С.Дашдэмэдийн “Миний зургууд” үзэсгэлэнгийн нээлт болно.
15:40 цагт “M Bank Arena” ордонд: Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн тоглолт эхэлнэ.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг есөн дүүргийн 410 цэгээр худалдаж байна.
"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.
Цагаан сарын үзэсгэлэн худалдаа 10 дахь жилдээ "Хүннү шоппинг молл"-ын экспо танхимд хоёрдугаар сарын 16-ныг хүртэл гарна.
“Их наяд” худалдааны төвд: “Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 17-ныг хүртэл гарна.
Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд: “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Монголын үндэсний музейд: “Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн хоёрдугаар сарын 2-ныг хүртэл гарна.
Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд: “Цаа, цасны баяр-2026” өв соёлын наадам болж байна.
Завхан аймгийн 24 суманд: Соёлын өвийг таниулах аян хоёрдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн хоёрдугаар сарын 26-ныг хүртэл гарна.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!