Шинэ Зеланд улсын Мастертон хотод болж буй дэлхийн хамгийн нэр хүндтэй "Golden Shears" хэмээх "Хонины ноос хяргалтын олимп" тэмцээнд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4-р багийн малчин Ж.Цэдэн-Иш аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо.
Тэрээр Novice ангилалд 54 тамирчнаас хагас финалд хоёрдугаар байр, финалд нэгдүгээр байр эзэлж, өнөө орой 19:00 цагт (Монголын цагаар 14:30) аваргын төлөө өрсөлдөнө.
Хонь хяргалтын спортын өлгий нутаг болох Шинэ Зеланд улсын Мастертон хотод жил бүр зохион байгуулагддаг тус тэмцээнд Шинэ Зеланд, Австрали, Их Британи, Өмнөд Африк, Франц, Монгол зэрэг 20 гаруй орны шилдэг тамирчид машинаар болон гар хайчаар ноос хяргах, ноос ангилах гурван төрөлд өрсөлдөж байна.
Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас дөрвөн тамирчин хоёр төрөлд хүч сорьж байгаа юм.
Эх сурвалж: Цагаан алт үндэсний хөдөлгөөн


Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!