
Өнөөдөр буюу 2026 оны 3 дугаар сарын 9-ний Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:30 цагт Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төвд: Хөрөнгө оруулалт, худалдааны газрын нэрэмжит 7 хоног үйл ажиллагааны нээлт болно.
11:00 цагт МҮОХ-нд: 9 дэх удаагийн Пүмсэ, 27 дахь удаагийн Тулаан, 11 дэх удаагийн Паратаеквондогийн УАШТ-ий хэвлэлийн хурал болно.
11:00 цагт Улаанбаатар Галлериа төвийн Өргөө танхимд: “Сэтгүүл зүйн шилдэг бүтээл-2026” уралдааны шагнал гардуулах ёслол болно.
12:00 цагт Тусгаар тогтнолын ордонд: Ж.Батмөнх агсны 100 жилийн ойг тэмдэглэх "Ардчиллын өглөө" аяны талаар мэдээлэл хийнэ.
14:00 цагт Төрийн ордны Их монгол танхимд: “Tourism week-2026” үндэсний чуулган болно.
14:00 цагт Улаанбаатар театрт: ИЗНН-ын 26 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.
“Оюутан цэрэг” сургалтын бүртгэл энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
“Мөнгөн мод-2025” наадмын материалыг энэ сарын 10-ныг хүртэл хүлээн авна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд: "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
"Өнө мөнхийн Монгол" байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд “Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийг зарлаж, уулзалтыг энэ сарын 13-ны өдөр цахимаар зохион байгуулна.
"Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна.
“Норпэй арт галерей”-д: Уран бүтээлч Б. Мартын анхны бие даасан "8-ны цэцэгс" үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл гарна.
“Hue art gallery”-д: МУЭ-ийн гишүүн зураач МУСТА Л.Даваанямын “Хүн цэцэг” бие даасан үзэсгэлэн энэ сарын 14-нийг хүртэл гарна.
Монголын Үндэсний музейд: “Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл олон нийтэд хүрнэ.
Богд хааны ордон музейд: “Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн энэ сарын 16-ныг хүртэл гарна.
Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд: “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!