Монголд анхны Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн нээлт боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Байгаль орчин Эрүүл мэнд Бусад Танин мэдэхүй
Огноо
Унших
6 минут 30 секунд

Монголд анхны Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн нээлт боллоо

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II Компакт гэрээ буюу Усны Компактын гурван үндсэн төслийн нэг “Хаягдал ус дахин боловсруулах” төслийн хүрээнд шинэ Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд бүтээн байгуулсан Монголын анхны томоохон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэх ёслол өнөөдөр боллоо.

Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн товчоо хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл Жорж Десомбрэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд бөгөөд Монголын мянган сорилтын сангийн Удирдах зөвлөлийн дарга Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар тэргүүтэй хоёр орны төр, засгийн өндөр дээд түвшний зочид, нийслэл, АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Монголын Мянганы сорилтын сан, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, бүтээн байгуулалтад оролцсон гүйцэтгэгчид, хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл, албаны хүмүүс оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлтэд үг хэлэхдээ “Өнөөдөр бид Монгол-Америкийн стратегийн түншлэлийн бэлгэ тэмдэг болсон Усны Компакт гэрээний хоёр том бүтээн байгуулалтын нэг, Монголын анхны томоохон хэмжээний Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг нээх түүхэн үйл явдлыг гэрчлэхээр хуран цуглаад байна. Хаягдал ус дахин боловсруулах энэхүү үйлдвэр ийнхүү ашиглалтад орсноор Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, урт хугацааны хөгжлийн бодлого болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрүүдэд туссан Усны бодлогын нэгэн томоохон зорилт биеллээ олж, бид хаягдал усаа дахин боловсруулж, эрчим хүчний үйлдвэрлэлд ашигладаг боллоо. Энэ нь Монгол Улсын эрчим хүчний салбарт дахин боловсруулсан ус ашиглах анхны туршлага болоод зогсохгүй, цаашид аж үйлдвэрлэлийн бусад олон салбарт хаягдал усаа эргүүлэн ашигладаг болох, төдий хэмжээгээр гүний усны нөөцөө хэмнэн хамгаалж, ирээдүй хойчдоо үлдээх түүчээг ийнхүү эхлүүлж байна” хэмээн онцоллоо.

Харин АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн товчоо хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл Жорж Десомбрэ үг хэлэхдээ “Энэхүү 462 сая ам.долларын өртөгтэй Усны компакт гэрээ нь Монгол Улсад анх удаа аж үйлдвэрийн зориулалтаар усыг их хэмжээгээр дахин ашиглах боломжийг олгох юм. Төслийн үр өгөөж зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Цэвэр болон дахин боловсруулсан усны найдвартай эх үүсвэрийг бүрдүүлснээр дотоодын төдийгүй Америкийн хөрөнгө оруулагчдад ч ирээдүйд Улаанбаатар хотод хөрөнгө оруулж, хамтран ажиллах илүү өргөн боломж, чухал суурь дэд бүтцийг бий болгож байгаа юм. Усны Компакт гэрээний бүхий л үе шатанд бид “Төлөвлөсөн хугацаа, батлагдсан төсөвтөө” гэсэн уриа баримталж, нэмэлт санхүүжилт, хугацаа шаардахгүйгээр гэрээг амжилттай дуусгалаа. Энэ хүртэл олон сорилттой тулгарсан ч Америк, Монголын инженер, мэргэжилтнүүдийн авьяас чадвар, туршлагыг нэгэн зорилгод чиглүүлбэл бид юунд хүрч чадахыг батлан харууллаа” гэв.

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд 2018 оны долоодугаар сарын 27-ны өдөр байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хүрээнд хэрэгжиж буй тус хөтөлбөр нь АНУ-ын Засгийн газрын 350.0 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжлээ. Улаанбаатар хотын ус хангамжийг жилд 50 сая хүртэл шоо метрээр нэмэгдүүлэх зорилготой. Хөтөлбөр хэрэгжсэнээр ирэх 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотын 2.4 сая гаруй иргэнийг унд, ахуйн шаардлага хангасан цэвэр усаар тогтвортой хангах боломж бүрдэнэ. Мөн энэ нь усны салбарт сүүлийн 30 жилд хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт болж байна.

“Хаягдал ус дахин боловсруулах” төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа Хаягдал ус дахин боловсруулах томоохон үйлдвэрийг, 12 км ус дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн шахуургын станц, холбогдох дэд бүтцийн хамт барьж байгуулсан юм. Тус үйлдвэр нь шинэ Төв цэвэрлэх байгууламжаас өдөрт 50 мянга, жилдээ 18 сая хүртэл шоо метр усыг авч дахин боловсруулан, Дулааны III, IV цахилгаан станцад техникийн зориулалтаар нийлүүлнэ. Энэхүү үйлдвэрийг Монгол Улсын Засгийн газрын санхүүжилт, монгол инженерүүдийн хөдөлмөр зүтгэл, америк мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр бүтээн байгуулснаараа онцлог юм.

Төслийн үр дүнд Улаанбаатар хотын хамгийн том ус хэрэглэгч болох эрчим хүчний салбарт дахин боловсруулсан усны хэрэглээг нэвтрүүлж, усны хязгаарлагдмал нөөцийг үр ашигтайгаар удирдах, цаашлаад хотжилт, хүн амын төвлөрөл зэрэг ирээдүйн олон сорилтыг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Түүнчлэн Хаягдал усыг дахин боловсруулж ашиглах нь Монгол Улсын хувьд ус хангамжийн цоо шинэ эх үүсвэрийг бий болгож, гүний усыг ирээдүй хойчдоо хадгалж үлдээх боломжийг бүрдүүлэхийн сацуу Туул голын экосистемийг тэтгэх мөнгө дүнгээр үнэлж баршгүй ач холбогдолтой.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул

Хару башёг 8 даваатай 3 бөх тэргүүлж явна

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ
Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлдэнэ

Бинанс биржээс 6.3 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

SDG 6 Fellowship 2027 -Их Британи, Дани, Малайз улсад хэрэгжих бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр

Дэлхийн алдартай тэтгэлгүүдийн тухай 10 гайхмаар баримт

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ

Өмнөд Солонгос 20 сая гаруй жуулчин хүлээн авна

Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана

Испани даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Иргэдэд орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

ЕТГ-аас иргэн Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж няцаалт өгөв

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна