Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороонд МОНЦАМЭ хамаарч байсныг тодотгох зарим баримт
 
Ангилал
Улс төр-Эдийн засаг Нийгэм Бусад Танин мэдэхүй
Огноо
Унших
31 минут 16 секунд

Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороонд МОНЦАМЭ хамаарч байсныг тодотгох зарим баримт

Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 19 /МОНЦАМЭ/. -Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн түүхт 105 жилийн ойд зориулав-

Аливаа улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тогтолцоог бүрдүүлэгч нэг хүчин зүйл бол мэдээллийн агентлаг билээ. Нөгөө талаасаа тусгаар тогтносон, бүрэн эрхт улсад заавал байдаг, тусгаар тогтнолынх нь бэлгэ тэмдэг болдог хэвлэл мэдээллийн бүтэц нь үндэсний мэдээллийн агентлаг юм. Энэ жишгээр 1921 онд Ардын хувьсгал ялж, орчин үеийн Монгол Улс байгуулагдахад МОНТА буюу өнөөгийн МОНЦАМЭ агентлагийг Ардын Засгийн газрын анхны байгууллагуудын нэг болгож үүсгэн байгуулсан түүхтэй.

Монголын хэвлэл мэдээллийн ууган байгууллагуудын нэг, үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нь өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд мэдээлэл цуглуулж, түгээх үндсэн үйл ажиллагааны хүрээнд мэдээллээр дамжуулж гадаадад улс орноо сурталчлах, дэлхий дахины мэдээллээр дотоодын олон нийтийг шуурхай хангах, албан ёсны мэдээллийн эх сурвалж болох зэргээр нийгэм, сэтгүүл зүйн хөгжилд зохих үүргээ гүйцэтгэж, Монголын олон нийтийн мэдээллийн хэрэгслийн систем, тогтолцоог бүрдүүлэгч эд эс болж ирсэн юм.

МОНЦАМЭ агентлаг нь өнөөдөр;

  • Нэгдүгээрт, Монгол Улсын гадаад, дотоод бодлого, дотоодын үйл явдал, улс орны хөгжил дэвшил, түүх соёл, уламжлал шинэчлэлийг гадаадад мэдээлэх, сурталчлан таниулах,
  • Хоёрдугаарт, Монгол Улсын төр, засгийн удирдлага ба төв байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, өргөн олон нийтийг улс орны дотоод амьдралын мэдээллээр шуурхай хангах,
  • Гуравдугаарт, гадаад ертөнц, олон улсын хэмжээнд болж байгаа үйл явдлын мэдээллээр дотоодын олон нийтийг ханган ажиллаж байна.

Эдгээр үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд өдөр тутам монгол, англи, орос, хятад, япон, солонгос хэлээр www.montsame.mn цахим хуудас ажиллуулахын зэрэгцээ өдөр тутам англи, орос хэлээр “MONTSAME Daily News”, “МОНЦАМЭ Новости” товхимол, 7 хоног тутам англи хэлээр “Moнгол мессенжер”, орос хэлээр “Новости Монголии”, хятад хэлээр “Мэнгу Шяосибао”, япон хэлээр “ Монгору цушин”, үндэсний монгол бичгийн “Хүмүүн бичиг” зэрэг сонин, улирал тутам англи хэлээр "Mongolia Today" сэтгүүлийг тус тус гаргаж, дэлхийн өнцөг булан бүрт байдаг тогтмол захиалагчид төдийгүй Монгол Улсаас гадаадад суугаа ЭСЯ-д болон Монгол Улс дахь гадаадын дипломат төлөөлөгчдийн газрууд, олон улсын байгууллага, төрийн байгууллагуудад хүргэж байна.

Түүнчлэн МОНЦАМЭ агентлаг гадаад харилцааны өргөн хамтын ажиллагаатай, дэлхийд нэр нөлөө бүхий олон агентлагтай түнш байгууллага. Тус агентлаг Их Британийн Ройтерс, Японы Киодо Цүүшин, НИККЕЙ, БНСУ-ын ЁНАП, БНТУ-ын АНАДОЛУ, Оросын ТАСС, Россия Сегодня, Хятадын СИНЬХУА болон Вьетнам, Казахстан, Иран, БНАСАУ, Азербайжан, Болгар зэрэг 20 гаруй орны мэдээллийн агентлагуудтай хамтын ажиллагааны гэрээтэй, харилцан мэдээлэл солилцдог, Дэлхийн мэдээллийн агентлагуудын конгресс болон Ази, Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллага /ОАNА/-ын гишүүн байгууллага юм.

Түүхэн баримтуудыг сөхөхөд...

МОНТА буюу МОНЦАМЭ нь анхны мэдээгээ 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр одоогийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутгаас түгээжээ. Ардын хувьсгалын анхны ялалтын тухай мэдээг “МОНТА мэдээлэв” гэсэн эх сурвалжтайгаар РОСТА-гийн нэр дээр явуулсан хүн бол Монгол ардын журамт цэргийн сурган боловсруулах тасагт зөвлөх-сургагчийн алба хааж байсан И.Г.Демко байв. Тэрбээр хожим 1967 онд Монгол Улсад зочлон ирэхдээ МАХН-ын Төв хорооны дэргэдэх Намын түүхийн институтын хүсэлтээр дуртгалаа бичиж өгсөн бөгөөд уг дуртгалыг 1981 онд “И.Г.Демко: Ардын хувьсгалын үйл хэргийн төлөө” нэрээр ном болгож гаргасан нь МОНЦАМЭ агентлагийн эхэн үеийн түүхийг тодруулахад чухал баримт болж үлджээ.

И.Г.Демко МОНТА-гийн анхны мэдээллийг хэрхэн бэлтгэсэн тухайгаа “...Рещиковын байшинд ирж түр амарсаны дараа би РОСТА агентлагийн нэр дээр явуулах хоёр цахилгаан мэдээний эхийг төлөвлөх ажилд оров. Эхний цахилгаан нь 1921 оны гуравдугаар сарын 18-нд Монгол ардын журамт цэрэг Маймаачин хятадын эзэмшлийн хүчний олон мянган цэргээс амжилттай чөлөөлсөн тухай, хоёрдахь нь Монгол ардын түр Засгийн газар байгуулагдсан тухай мэдээ байлаа...Эл мэдээний эх нооргийг бид бас Монгол ардын түр засгийн газрын хариуцлагатай нөхдөд үзүүлж, МОНТА хэмээх нэрээр явуулахаар тохиролцсон билээ. Жич, МОНТА хэмээх Монголын цахилгаан мэдээний хороог 1921 оны тавдугаар сард албан ёсоор байгуулахын өмнө Ардын түр засгийн газрын албан мэдээг мөн тэрхүү нэрээр гадагш нэвтрүүлж байх шийдвэр гарч би бусад зарим нөхдийн хамт тэр үүргийг гүйцэтгэж байсан юм” хэмээн бичиж үлдээжээ. Эндээс харахад Ардын журамт цэргүүд Хиагтыг чөлөөлсөн орой “Монгол Ардын журамт цэргүүд анхны ялалтаа байгууллаа”, “Монгол ардын түр засгийн газар байгуулагдлаа” гэсэн 2 мэдээг МОНТА мэдээлэв хэмээн РОСТА-гийн нэр дээр явуулсан болж таарч байгаа юм.

Харин “Правда” сонины 1921 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дугаарын 4-р нүүрт “Восстание Монголов” (Монголчуудын бослого) нэрээр РОСТА-гаас эш татсан байдлаар мэдээлэгдсэн мэдээ нь Г.Демкогийн дээрх хоёр мэдээг нийлүүлсэн агуулгатай нийтлэгджээ. “Правда” сонинд нийтлэгдсэн “Монголчуудын бослого” мэдээтэй яг адилхан агуулгатай, бага зэргийн нэмэлт тайлбартай “Маймаачинг чөлөөлөв” нэртэй мэдээ “Известия” сонины 1921 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дугаарт мөн нийтлэгдсэн байна. Түүнчлэн “Советская Сибирь”, “Власть труда” зэрэг Дорнод Сибирийн бүс нутагт гарч байсан сонинуудад ч тухайн үеийн Тройцкосавск буюу Ар Хиагтаас эх сурвалжтай Хиагтыг чөлөөсөн тухай мэдээнүүд гарчээ. Энэ бүхэн нь бүгд И.Г.Демкогийн дамжуулсан МОНТА анхдагч эх сурвалжтай мэдээллүүд байх бүрэн боломжтой байна.

И.Г.Демко МОНТА-гийн анхны мэдээг дамжуулсан төдийгүй бас анхны эрхлэгчээр нь хавсран ажиллаж байсан бөгөөд 1921 оны зургаадугаар сарын дунд үе хүртэл МОНТА-гийн нэрээр РОСТА зэрэг оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд руу мэдээ дамжуулсан аж. “...Тэр өдөр (1921 оны зургаадугаар сарын 6) Борисов Троицкосавскийн районд дайсныг ялсан тухай цахилгаан мэдээ бэлтгээд МОНТА-гийн нэрээр РОСТА агентлагт уламжлахыг над даатгаж өөрөө миний оронд хянах байрнаа үлдэв...6-р сарын 17-18-ны үед МАН-ын Төв хорооны урилгаар Коминтернийн Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын газрын томилолтоор цэргийн ба штабын ажилтны хоёр дахь хэсэг хүрэлцэн ирэв. Тэдний дотроос Василий Людвигович Букатый цэргийн зөвлөлийн гишүүнээр, түүний гэргий Зинаида Николаевна Шахматова миний оронд МОНТА-гийн албанаа тус тус томилогдсон юм” хэмээн тэрбээр дуртгалдаа бичжээ.

Энэхүү МОНТА-гийн эхэн үеийн түүхэнд холбогдох З.Н.Шахматовагийн талаар түүний нөхөр В.Л.Букатый бас хожим дурссан байгаа юм. “Интернационалч найрамдлын үйлсэд хүчин зүтгэгсэд” номд хэвлэгдсэн түүний дурсамжид “...Бас энэ хэсгийн бүрэлдэхүүнд шинэ тутам байгуулагдсан “МОНТА” гэдэг цахилгаан мэдээний газар ажиллах З.Н.Шахматова оролцсон юм...1921 оны хавар байгуулагдсан “МОНТА” агентлаг Монголд өрнөж байгаа хувьсгалт хөдөлгөөний явц, шинэ Монголын улс төрийн үйл амьдралыг гадаад орнуудад шуурхай мэдээлэх талаар нэлээд ажил хийж байв. Миний гэргий З.Н.Шахматова энэ байгууллагад хэсэг зуур ажиллаж байсан юм” хэмээжээ.

И.Г.Демко болон В.Л.Букатый нарын эдгээр дурсамжид МОНТА нь 1921 оны 5-р сард албан ёсоор байгуулагдсан тухай дурдсан байгаа юм. Үнэхээр ч МАН-ын Төв хорооны гишүүдийн өргөтгөсөн хурлаар 1921 оны тавдугаар сарын 19-ний өдөр “МОНТА хэмээх нэр бүхий цахилгаан мэдээг сурвалжлан хурааж нэвтрүүлэх газрыг зохион байгуулахын тухай” хэлэлцээд “МОНТА хэмээх нэр бүхий бөгөөд монголын цахилгаан мэдээг сурвалжлан хурааж нэвтрүүлэх газрыг байгуулахаар төлөвлөн хүргүүлсэн тогтоолыг зүйтэй болохоор үзэж, Засгийн газраа батлуулахаар дурдан шилжүүлэх” тогтоол гаргажээ. Энэ тогтоолыг И.Г.Демко нар МОНТА-г байгуулсан явдал гэж үзэж байжээ гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Доктор Г.Дэлэг ч “Монголын тогтмол хэвлэлийн түүхэн тэмдэглэл” номдоо МОНТА-г байгуулах шийдвэр 1921 оны 5-р сарын 19-нд гарсан талаар бичсэн нь МАН-ын Төв хорооны хурлын шийдвэрээр МОНТА албан ёсоор байгуулагдсан гэж үзсэнтэй холбоотой болов уу. Харин бодит байдал дээр тухайн цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч МОНТА-г албан ёсоор байгуулах ажил хойшлогдсон бололтой.

Хэдийгээр Засгийн газраас албан ёсоор байгуулаагүй байсан боловч МОНТА энэхүү нэрээрээ мэдээллээ дамжуулсаар байсан нь И.Г.Демкогийн болон В.Л.Букатыйгийн дурсамжаар ч, бусад Оросын хэвлэлд гарсан мэдээнүүдээр ч нотлогддог. Өөрөөр хэлбэл, 1921 оны 7-р сарын 19-ний өдөр Ардын Засгийн газрын 6-р хуралдаанаар Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороог албан ёсоор байгуулах хүртэл МОНТА гадагшаа мэдээгээ нэвтрүүлсээр байсан гэсэн үг. Тухайлбал, Эрхүү мужийн “Власть Труда” сонины 1921 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн дугаарт “Улаан ба цагаан Монгол” гэсэн товч тоймыг “МОНТА-гийн мэдээ” хэмээсэн тодотголтой нийтэлсэн байгаа бол түүнээс 2 хоногийн дараах 28-ны өдрийн дугаарынхаа 1-р нүүрт “Монгол оронд” хөмсөг дор “МОНТА байгуулагдлаа”, “Хятадын эсрэг босохыг уриалсан Хутагтын уриалга”, “Улаан монголчуудын тулган шаардах бичиг” гэсэн 3 мэдээг МОНТА-гийн нэрээр нийтэлсэн байна. Мөн 1921 оны 7-р сарын 13-ны өдрийн “Власть Труда” сонинд "Монголчууд чөлөөлөгчдөө баяр ёслолын байдалтай угтан авлаа", "Монголын шинэ засгийн газар", “Цагаантны дээрэмчдийг баривчиллаа” гэсэн дахин 3 мэдээг МОНТА-г эх сурвалж болгон нийтэлжээ.

Дээр дурдсан 1921 оны 5-р сарын 19-ны өдрийн МАН-ын Төв хорооны гишүүдийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэж, МОНТА хэмээх нэр бүхий цахилгаан мэдээг сурвалжлан хурааж нэвтрүүлэх газрыг байгуулахаар Засгийн газарт шилжүүлсэн тогтоол Ардын хувьсгалын ялалтыг тунхагласны дараахан буюу 1921 оны 7 дугаар сарын 19-ний Ардын засгийн газрын худалдаанаар хэлэлцэгдэж, энэ өдрийн 6-р хуралдааны тогтоолын 2 дахь заалтаар Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороог байгуулахад сая хэлбэржжээ. Өөрөөр хэлбэл, Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хорооны энэхүү бүтцэд одоогийн шуудан, холбооны газартай хамт Монголын цахилгаан мэдээний агентлаг-МОНТА-г байгуулжээ гэж үзэж байгаа юм.

Засгийн газраас 1921 оны 7-р сарын 19-нд гаргасан 6 дугаар хурлын тогтоол

Нөгөө талаар энэ өдөр Ардын хувьсгал ялсны дараа байгуулагдсан Монгол Улсын шинэ засгийн газрын анхны сонин “Уриа” Нийслэл хүрээнд хэвлэгдэж эхэлжээ. МОНТА нь “Уриа” зэрэг сониныг гадаад мэдээгээр хангах үүрэг хүлээж байжээ. Энэ тухай доктор Г.Дэлэг “...Мөн энэ үеэр сонин хэвлэлийг гадаадын мэдээгээр хангах зорилготой Монголын цахилгаан мэдээний газар байгуулагдаж ажлаа эхлэв. Монголын цахилгаан мэдээний газар байгуулах тухай ардын хувьсгал ялахаас өмнө бүр 1921 оны тавдугаар сарын 19-нд болсон МАН-ын Төв хорооны хурлаар хэлэлцсэн байна” гэсэн бол доктор Л.Түдэв ”Ардын эрхт засагт шинэ Монгол Улсын анхны сонин “Уриа” нэрээр 1921 оны долоодугаар сарын 19-нд Нийслэл хүрээнд хэвлэгдэн гарав. “Уриа” сонинд гадаад мэдээ нэвтрүүлэх зорилгоор “Монголын цахилгаан мэдээний агентлаг”-ийг (МОНТА) байгуулсан юм” хэмээн тэмдэглэжээ. Мөн доктор Т.Баасансүрэн “Монголд үндэсний мэдээллийн агентлаг албан ёсоор байгуулагдсан нь 1921 оны 7-р сарын 19-ний өдөр. Монголын засгийн газраас 1921 оны 7-р сарын 19-нд гаргасан 6 дугаар хурлын тогтоолын 2-р зүйлд “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо”-г байгуулах тухай хэлэлцээд уг хороог байгуулахаар тогтсон тул гүн Цэдэвсүрэнг Ерөнхийлөн захирах түшмэлд, И.С Маслаковыг туслах түшмэлээр тус тус тохоон томилов гэсэн байна. Ерөнхий хороог Дотоод Яамнаа захирах ба албан хаагчдыг Ерөнхий сайд өөрөө зохисыг үзэж хянан тогтоож суулгаваас зохино хэмээхээс гадна албан хаагчдыг чадвал монгол хүнээр хаалгаваас зохино гэж уг тогтоолд заажээ” гэжээ.

Эндээс Монголын цахилгаан мэдээний агентлаг-МОНТА буюу МОНЦАМЭ нь Ардын засгийн газрын анхны байгууллагуудын нэг, 7-р сарын 19-нд байгуулагдсан нь бодитой гэсэн үндэслэл гарч ирж байна. Үндсэн үүрэг нь цахилгаан мэдээ хүлээж авах, дамжуулах, тухайн үеийн сонин хэвлэлийг гадаадын үйл явдлын мэдээгээр хангах, мөн Монголын тухай мэдээллийг гадаад улс орнуудад түгээх (орос хэлээр) байсан нь ч бас харагдаж байгаа юм.

МОНТА буюу МОНЦАМЭ нь Шуудан бичиг, цахилгааны мэдээний ерөнхий хороонд хамааралтай байсныг нотлох үндэслэл гэж үзэж болохоор тодорхой баримт бичгүүд бий. Тухайлбал, 1921 оны 11 дүгээр сарын 17-нд байгуулсан “Монгол Улс, Алс Дорнодын Бүгд Найрамдах улсын хооронд цахилгаан мэдээ солилцох тухай хэлэлцээ”-ний тайлбарын 7-р зүйлд “МОНТА ба ДАЛЬТА хэмээх төмөр утасны хороодын хооронд нэвтрэлцсэн утаснаас хураах үнийг тусгай хэлэлцэн тогтмуй” хэмээжээ. Энд МОНТА-г АДБНУ-ын мэдээллийн ДАЛЬТА агентлагтай холбон дурдсанаас үзэхэд хэвлэлийн мэдээ дамжуулах тухай агуулгатай байна хэмээн үзэж болохоор байна. Мөн 1924 оны 10 дугаар сарын 3-нд байгуулсан “Монгол Зөвлөлтийн хооронд нэвтрүүлэх цахилгаан мэдээний гэрээ”-ний Тавдугаар зүйлд “РОСТА, МОНТА хэмээх цахилгаан сэтгүүлийн мэдээг гэрээ бичиг байгуулсан хоёр этгээдийн хооронд нэвтрүүлэхэд тогтсон үнийн хагас хувийг хураавал зохино” гэж тусгагджээ. Энэхүү гэрээг үндсэн хэрэгжүүлэгч нь Зөвлөлийн Засагт Холбоот Улсын шуудан цахилгаан мэдээний яам, Монгол Улсын шуудан цахилгаан мэдээг захирах газар байгаа ба МОНТА мөн л тухайн үеийн Оросын мэдээллийн агентлаг РОСТА-тай мэдээлэл харилцан солилцох агуулгаар нэр дурдагдсан байна., Түүнчлэн 1927 оны хоёрдугаар сарын 22-нд байгуулагдсан “БНМАУ, ЗСБНХУ хоёрын хооронд цахилгаан мэдээ харилцан нэвтрүүлэлцэх тухай хэлэлцэн тогтоосон гэрээ бичиг”-ийн Тавдугаар зүйлд “ТАСС, МОНЦАМ /орос эх болон протоколд МОЦАМ гэж бичсэн/ хэмээх цахилгаан сэтгүүлийн мэдээг гэрээ бичиг байгуулсан хоёр этгээдийн хооронд нэвтрүүлэхэд тогтоосон үнийн хагас хувийг хурааваас зохино” гээд гэрээ бичгийг дагалдаж гарсан “БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд цахилгаан мэдээгээр нэвтрэлцэх гэрээ ба энэ гэрээнд нэмж тогтоосон протоколын хугацааг сунгасан тухай протокол”-ийн Тавдугаар зүйлд “РОСТА МОНТА хэмээхийг ТАСС МОЦАМ хэмээн нэрийдэхээр” тодотгосон байна. Энэ гэрээнд Монголын талаас Монгол Ард Улсын Гадаад явдлын яамны төлөөлөгч, мөн яамны эрхэлсэн түшмэл Даваа, Цахилгаан мэдээ шуудан бичгийн ерөнхий хорооны эрхэлсэн дарга Сэрээтэр нар гарын үсэг зурсан байгаа юм.

Гэрээ болон протоколын агуулгаас хэд хэдэн сонирхолтой дүгнэлт хийж болохоор байна.

  1. МОНТА нэрийг монголчилж МОЦАМ/МОНЦАМ болгох оролдлого хийжээ.
  2. 1927 онд МОЦАМ цахилгаан сэтгүүл хэмээгдэн Оросоос мэдээ хүлээж авах, явуулах үндсэн үүргээ гүйцэтгэж байсан байна. ТАСС-ын шугамаар хүлээж авсан мэдээг төр засгийн байгууллагууд болон сонин хэвлэлд орчуулан бэлтгэж өгдөг байсан нь тодорхой.
  3. Энэ үед МОЦАМ Цахилгаан мэдээ шуудан бичгийн ерөнхий хорооны харьяа/нөлөөлөлд байсаар байжээ.

Дээрх гэрээ хэлэлцээрүүдээс хойш 1930 оны тавдугаар сарын 20-нд байгуулагдсан “Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улс ба Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хооронд цахилгаан мэдээгээр харилцах тухай хэлэлцээр”-т МОНТА дахин нэр дурдагдаж байна. Тус хэлэлцээрийн гуравдугаар зүйлд “Цахилгаан мэдээг шууд харилцах явдлыг Эрхүү, Алтанбулаг, Улаанбаатарт явуулан гүйцэтгэж түүний хамт хоёр эдтгээдээс даруйхнаа МОНТА, Хатгал, Дайчин ван, Хөшөө мод, Жаргалант, Улаанбаатар хийгээд Баянтүмэн хан уулуудын цахилгаан мэдээний хороонуудыг холбох аргыг явуулна” гэж тусгасан байна. Гэрээг Холбоот Улсын шуудан ба цахилгаан мэдээний яам, БНМАУ-ын шуудан ба цахилгаан мэдээний ерөнхий хороо хариуцаж байгаа ба МОНТА мэдээлэл дамжуулан, хүлээн авах үүргээ энэ үед ч гүйцэтгэж байжээ гэдэг нь харагдаж байгаа юм.

Дээрх гэрээ хэлэлцээрүүдээс харахад, МАХН-ын Төв хорооны 1921 оны тавдугаар сарын 19-ний өдрийн тогтоол Засгийн газарт очиж хэлбэржихдээ МОНТА-г Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороонд багтаасан гэдэг нь үндэслэлтэй. Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хорооны ЦАХИЛГААН МЭДЭЭ нь Монголын үндэсний мэдээллийн агентлаг-МОНТА байжээ. Энэ хэвээр 1930-аад он гартал баттай үйл ажиллагаа нь үргэлжилсэн байна. Харин сонин хэвлэл эрхлэн гаргаж байсан ажил нь “Нийслэлийн шинэ сонин”, “Ардын эрх”, “Үнэн” сонин зэрэгт уусаж, цахилгаан мэдээ дамжуулах, хүлээн авч орчуулж түгээх гол үүрэг гүйцэтгэж байжээ хэмээн үзэж болохоор байна. Энэ нь МОНЦАМЭ-гийн ахмад ажилтан Ц.Тэрбишийн 1930-аад оны МОНЦАМЭ-гийн үйл ажиллагааны талаарх дурсамжтай ч агуулгын хувьд тохирч байгаа юм. Тэрбээр “...МОНТА хэдэн жилийн дараа Цэргийн яамны харьяаллаас Холбооны газарт шилжин 1930-аад оны дунд үеэс МОНТА-гийн үйл ажиллагааг залгамжлагч “Радиобюро” гэдэг нэгэн жижигэвтэр авсаархан газар холбоонд буй болж агаарын долгион ашиглан нарийн цаасан лент дээр орос хэлээр морз үсгээр бичигдсэн ТАСС агентлагийн мэдээ “трансметр” гэгч хүлээн авагч аппаратаар 24 цагийн турш автоматаар тасралтгүй ирж, холбооны радио операторч нар 24 цагаар ээлжлэн орос бичгийн машинд морз үсгээс орос хэлээр буулган хортой цаасаар олшруулан машиндаж, Намын төв хороо, Засгийн газар, “Үнэн” сонин, Гадаад яам, Зөвлөлтийн элчин сайдын яам зэрэг газруудад 1957 он хүртэл тогтмол хувилан тарааж ирсэн юм. Мөн “Үнэн” сонин, радиогийн орос хэлээр гардаг Монголын гадаад мэдээг “Пүншровка” гэдэг морз үсгээр цоологч аппаратаар ТАСС-ын холбоонд шууд нэвтрүүлдэг байсан. Эндээс үзэхэд төв цахилгаан хорооны радио товчоо /бюро/ нь МОНЦАМЭ агентлагийн одоогийн гүйцэтгэж буй үндсэн үүргийн нэг ТАСС-ын мэдээг хүлээн авах, нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэсээр ирсэн гэж үзэж болох юм гэж боддог” (Тэрбиш, 2001) хэмээн дурсжээ. Ц.Тэрбиш бол 1930-аад онд төв холбоонд ажиллаж байсан, 1957 онд МОНЦАМЭ агентлагийг шинэчлэн байгуулахад холбооны чиглэлийн ажлыг хариуцсан анхны ажилтнуудын нэгээр томилогдон ирж, Техникийн хэлтсийн даргаар ажилласан хүн. Түүний энэ дурсамжаас МОНТА 1930-аад онд ч гадаад мэдээ орчуулах, монголын талаарх мэдээг гадаад руу нэвтрүүлэх үндсэн үүргээ гүйцэтгэж байжээ гэдэг нь харагддаг. Яг энэ үүрэг нь 1957 онд шинэчлэн байгуулагдсан МОНЦАМЭ-д уламжлагдан ирсэн байгаа юм.

1957 онд МОНТА/МОЦАМ/МОНЦАМ-ыг МОНЦАМЭ хэмээн нэрлэж орчин цагийн мэдээллийн агентлагийн сонгодог хэлбэрээр байгуулсан нь ч санамсаргүй хэрэг биш байсан нь харагдаж байна. Тэр цагаас хойш 1990 оныг хүртэл МОНЦАМЭ, Монголын радио, Монгол телевизийг нэгтгэсэн Мэдээлэл, радио, телевизийн улсын хороо гэж байсан, үүний МЭДЭЭЛЭЛ гэсэн нь МОНЦАМЭ-гийн үүргийг тодотгодог байсантай ч агуулгын хувьд нийцэж байгаа юм. 1921 онд байгуулсан Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хорооны уламжлал байсан учраас хожим Мэдээлэл, радио, телевизийн улсын хороо бий болсон хэрэг. Энэ утгаараа МОНТА буюу МОНЦАМЭ-гийн албан ёсоор байгуулагдсан өдөр нь 1921 оны 7-р сарын 19, өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилжээ гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Монголын цахилгаан мэдээний агентлаг-МОНТА цахилгаан мэдээ хүлээн авч дамжуулахаас гадна 1922 оноос монгол, орос хэлээр анхныхаа сонин /сэтгүүл/-уудыг гаргаж байсан түүхтэй. Энэ нь монгол хэлээрх “Хураангуй сэтгүүл”, орос хэлээрх “Бюллетень-Монгольского Телеграфного Агенства (“МОНТА”)” болно. Орос хэлээрх “Бюллетень Монгольского Телеграфного Агенства (“МОНТА”)” нь 1922 оны тавдугаар 25-нд анхны дугаараа гаргасан бол монгол хэлээрх “Хураангуй сэтгүүл”-ийн анхны дугаар 1922 оны зургаадугаар сарын 22-нд гарчээ. Агуулгын хувьд “Хураангуй сэтгүүл”-д зөвхөн Монголд болж буй үйл явдлыг төдийгүй олон улсын амьдралаас дэлгэрэнгүй мэдээлж байсан бол “Бюллетень МОНТА” нь Монголын талаарх мэдээллийг түлхүү нийтэлж байжээ. МОНТА-гийн монгол, орос хэлээр гарч байсан “Хураангуй сэтгүүл”-ийн талаар анх доктор Г.Дэлэг “Монголын тогтмол хэвлэлийн түүх” номын 4-р бүлэг “Ардын засгийн эхний жилүүдийн Монголын хэвлэл” хэсэгт дэлгэрэнгүй өгүүлсэн бол доктор Т.Баасансүрэн Улсын төв номын санд байсан “Хураангуй сэтгүүл”-ийн монгол, орос хэлээрх бүх дугаарыг үзэж, мэдээ мэдээллийг худам монгол бичиг болон орос хэлээс хөрвүүлүүлэн дэлгэрэнгүй судалгааны өгүүлэлтэйгээр бие даасан ном гаргасан юм. “Бюллетень МОНТА”, “Хураангуй сэтгүүл” хоёр нь 1923 оны 6-р сарын 28-ныг хүртэл хэвлэгдсэн, “Бюллетень МОНТА” нь орос хэлээр 150-200 хувиар, “Хураангуй сэтгүүл” нь 500-1000 хувиар гарч байсан бөгөөд орос хэлээр 100 гаруй дугаар, “Хураангуй сэтгүүл” нэрээр монгол хэл дээр 92 дугаар хэвлэгджээ. Доктор Л.Түдэв “Монголын цахилгаан мэдээний газар, “Уриа” сонин хамтран 1922 оны 6-р срын 22-ноос 1923 оны 6-р сарын 28 хүртэл “Хураангуй сэтгүүл” гэдэг бага оврын сонинг 7 хоногт 2 удаа гаргаж нэгэн жилийн хугацаанд 92 дугаар гаргасан нь Монгол Ардын нам, Засгийн хэвлэл, ер нь цаашдаа тогтмол хэвлэлүүдэд заншил болж хэвшсэн дагуул хэвлэлийн анхдагч нь байжээ. “Хураангуй сэтгүүл” 500 хувиар хэвлэгддэг байв. “Хураангуй сэтгүүл” нь “Уриа” сонины товч шуурхай мэдээллийн индэр байсан ажээ. Мөнөөхөн сонин бас орос, монгол хэлээр гарч байсан тул олон улсад тарж шинэ Монголын “билитерал” (хос хэлт) мэдээллийн эхийг тавьсан билээ” хэмээн тэмдэглэжээ.

Хамтран гаргаж байсан нь ч Монголын Үндэсний номын сангийн архивт буй “Хураангуй сэтгүүл”-ийн нүүрэнд “Энэхүү хураангуй сэтгүүлийг “Уриа” сэтгүүл, МОНТА хэмээх Монголын цахилгаан мэдээний хорооноос 7 хоног тутам 2 удаа монгол үсгээр гаргамуй” гэснээс харагдаж байгаа юм. Харин орос хэлээрх “Бюллетень МОНТА”-д “Уриа” болон бусад сонинтой хамтарсан тухай тодотгол байхгүй. “Бюллетень-Монгольского Телеграфного Агенства (“МОНТА”)” хэмээсэн орос толгойтой, тодотголд нь “монгол, орос хэлээр 7 хоногт хоёр удаа гарна” хэмээжээ. Эндээс “Хураангуй сэтгүүл”-ийг монгол хэлээр МОНТА, “Уриа” сонин хамтарч, орос хэлээр МОНТА бие дааж гаргаж байжээ гэж үзэж болохоор байгаа юм.

Орос хэлээрх “Бюллетень-Монгольского Телеграфного Агенства (“МОНТА”)”-г 1923 онд тухайн үеийн төр засгийн шийдвэрээр зогсоож, монгол хэлээр гарч байсан “Хураангуй сэтгүүл”-ийг өөр сонинд нэгтгэснээр МОНТА-гийн бие даасан хэвлэл эрхлэх үйл ажиллагаа тасалдаж, бусад сонин хэвлэлийн хавсарга байдлаар ажилласан мэт харагддаг. Учир нь 1923 оны 7-р сард хуралдсан МАН-ын Төв хорооны Тэргүүлэгчдийн шийдвэрээр “Уриа” сониныг МОНТА буюу МОНЦАМЭ агентлагийн хэвлэл “Хураангуй сэтгүүл”-тэй нийлүүлж нэгтгээд “ Нийслэлийн шинэ сонин” нэрээр гаргах болсон байна. Дараа жил нь буюу 1924 оны 2-р сард МАН-ын Төв хороо, Засгийн газрын хамтарсан шийдвэрээр “Нийслэлийн шинэ сонин”-г “Ардын эрх” сонин болгон дахин өөрчлөн зохион байгуулжээ. Улмаар 1925 оны 4-р сард МАХН-ын Төв хороо, Бүх Монголын ХЗЭ-ийн шийдвэрээр дахиад л “Ардын эрх” сониныг хэвлэхээ зогсоож, “Үнэн” нэрээр гаргаж эхэлсэн байна.

Дүгнэлт

МОНТА байгуулагдсан өдрийг 1921 оны 7-р сарын 19 буюу “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороог байгуулсан өдрөөр тогтох нь зөв үү? Анхны мэдээгээ цацсан 3-р сарын 18, эсвэл МАН-ын Төв хорооны хурлаар байгуулах тухай хэлэлцсэн 5-р сарын 19-нд байгуулагдсан хэмээх нь зөв юм биш үү" гэсэн асуултыг харилцаа холбооны түүхийг судалдаг зарим судлаач хөнддөг.

Дээр дурдсан баримтуудаас харахад МОНТА-г Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороонд хамаарч байжээ гэж үзэх үндэслэл хангалттай байна. Энэ агуулгаараа 1921 оны 7-р сарын 19-нд МОНТА буюу өнөөдрийн МОНЦАМЭ, шуудан, холбооны газруудын хамт нэг тогтоолоор байгуулагджээ гэж үзэх нь ташаа дүгнэлт биш байгаа юм.

Тэр тусмаа энд баримт болгон авч үзсэн 1924, 1927, 1930 онд байгуулагдсан Монгол, Зөвлөлтийн хооронд цахилгаан мэдээ солилцох тухай гэрээ зэргээс МОНТА 1923 оноос бие даасан сонин эрхэлж гаргахаа больсон ч цахилгаан мэдээ дамжуулж, хүлээж авдаг үүргээ гүйцэтгэсээр байсан, хүлээж авсан цахилгаан мэдээнүүдээр нам, төрийн албан тушаалтнуудыг мэдээллээр хангахын зэрэгцээ тухайн үеийн Монголын радио, сонин, сэтгүүлүүдэд ч нийлүүлдэг байсан нь тодорхой байна.

Эх сурвалж МОНЦАМЭ Агентлаг Ш.Батболд (МОНЦАМЭ агентлагийн Ерөнхий редактор,

МУИС-ийн докторант)

Монголын өсвөрийн жүдочид нийт 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Монголын өсвөрийн жүдочид нийт 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
 
Нагоя башёг 7 даваатай 4 сүмоч тэргүүлж явна
Нагоя башёг 7 даваатай 4 сүмоч тэргүүлж явна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Нагоя башёг 7 даваатай 4 сүмоч тэргүүлж явна

Нагоя башёг 7 даваатай 4 сүмоч тэргүүлж явна

Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороонд МОНЦАМЭ хамаарч байсныг тодотгох зарим баримт

Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороонд МОНЦАМЭ хамаарч байсныг тодотгох зарим баримт

Монголын өсвөрийн жүдочид нийт 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ

Монголын өсвөрийн жүдочид нийт 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ

Олон улсын биологийн 37 дугаар олимпиадаас Монголын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв

Олон улсын биологийн 37 дугаар олимпиадаас Монголын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв

Монголын баг олон улсын химийн 58 дугаар олимпиадаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

Монголын баг олон улсын химийн 58 дугаар олимпиадаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

Английн шигшээ баг 60 жилийн дараа медаль хүртлээ

Английн шигшээ баг 60 жилийн дараа медаль хүртлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Нагоя башёгийн 7 дахь өдөр 6 даваатай 7 бөх тэргүүлж байна

Нагоя башёгийн 7 дахь өдөр 6 даваатай 7 бөх тэргүүлж байна

Ц.Баяр Налайх дүүрэгт усан үзэм тарьж, амжилттай ургуулжээ

Ц.Баяр Налайх дүүрэгт усан үзэм тарьж, амжилттай ургуулжээ

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил үргэлжилж байна

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил үргэлжилж байна

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үндэсний их баяр наадамд Б.Орхонбаяр түрүүлж, Б.Бат-Өлзий үзүүрлэлээ

Үндэсний их баяр наадамд Б.Орхонбаяр түрүүлж, Б.Бат-Өлзий үзүүрлэлээ

Энэ наадмын эхний Улсын заан цолтонгууд төрлөө

Энэ наадмын эхний Улсын заан цолтонгууд төрлөө

Үндэсний баяр наадмын долоогийн даваанд ам авсан байдал

Үндэсний баяр наадмын долоогийн даваанд ам авсан байдал

Зургаан бөх Улсын харцага цолын болзол хангаад байна

Зургаан бөх Улсын харцага цолын болзол хангаад байна

Үндэсний их баяр наадмын зургаагийн даваа тун удахгүй эхэлнэ

Үндэсний их баяр наадмын зургаагийн даваа тун удахгүй эхэлнэ

Соёолонгийн түрүү Өмнийн шаргал говиос тодорлоо

Соёолонгийн түрүү Өмнийн шаргал говиос тодорлоо

Олон улсын физикийн 56 дугаар олимпиадиас дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

Олон улсын физикийн 56 дугаар олимпиадиас дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

Баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд ам авсан байдал

Баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд ам авсан байдал

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Испанийн шигшээ баг түүхэндээ гурав дахь удаагаа ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

Испанийн шигшээ баг түүхэндээ гурав дахь удаагаа ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

Францын шигшээ Мароккогийн багийг хожиж, хагас шигшээд шалгарлаа

Францын шигшээ Мароккогийн багийг хожиж, хагас шигшээд шалгарлаа

Улаанбаатарт үдээс хойш аадар бороотой, 24-26 хэм дулаан байна

Улаанбаатарт үдээс хойш аадар бороотой, 24-26 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын Төрийн далбааны өдөр

ӨНӨӨДӨР: Монгол Улсын Төрийн далбааны өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ

ӨНӨӨДӨР: БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал эхэлнэ

ӨНӨӨДӨР: БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫН ЭХНИЙ АЛХМЫГ ХИЙЛЭЭ

ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫН ЭХНИЙ АЛХМЫГ ХИЙЛЭЭ

“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ

“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ

Б.Пүрэвдагва: “Сэлбэ сэргэлт” төслийн үерийн ус хуримтлуулах усан сангийн газар чөлөөлөлтийн асуудлыг шуурхай шийднэ

Б.Пүрэвдагва: “Сэлбэ сэргэлт” төслийн үерийн ус хуримтлуулах усан сангийн газар чөлөөлөлтийн асуудлыг шуурхай шийднэ

Улаанбаатарт бороотой, өдөртөө 22-24 хэм дулаан байна

Улаанбаатарт бороотой, өдөртөө 22-24 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Испаничууд Португалын багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа

Испаничууд Португалын багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа

ӨНӨӨДӨР: Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа эхэлнэ

ӨНӨӨДӨР: Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Улаанбаатарт өдөртөө 25-27 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 25-27 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Норвегийн шигшээ баг анх удаагаа шөвгийн 8-д шалгарлаа

Норвегийн шигшээ баг анх удаагаа шөвгийн 8-д шалгарлаа

Франц vs Парагвай: Хөлсөнд нэвчсэн бохир тоглолт

Франц vs Парагвай: Хөлсөнд нэвчсэн бохир тоглолт

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэрлэх төсөл гараанаас гарлаа

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэрлэх төсөл гараанаас гарлаа

Хятадад бүтээсэн “хиймэл нар“-ны хүчин чадлыг туршжээ

Хятадад бүтээсэн “хиймэл нар“-ны хүчин чадлыг туршжээ

Колумб хожсоноор шөвгийн 16-гийн бүх баг тодорлоо

Колумб хожсоноор шөвгийн 16-гийн бүх баг тодорлоо

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ

Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр

Энэ 7 дугаар сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Энэ 7 дугаар сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ши Жиньпин ХКН-ын 105 жилийн ойгоор намдаа итгэж байгаагаа илэрхийлжээ

Ши Жиньпин ХКН-ын 105 жилийн ойгоор намдаа итгэж байгаагаа илэрхийлжээ

Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна

Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна

Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана

Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана

Улаанбаатарт аадар бороотой 27-29 хэм дулаан байна

Улаанбаатарт аадар бороотой 27-29 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АХИСАН, ГЭХДЭЭ АЛГА ТАШИХ БОЛООГҮЙ!

АХИСАН, ГЭХДЭЭ АЛГА ТАШИХ БОЛООГҮЙ!

Үндэсний их баяр наадмын тасалбарыг маргааш цахимаар худалдаалж эхэлнэ

Үндэсний их баяр наадмын тасалбарыг маргааш цахимаар худалдаалж эхэлнэ

Олимпын наадамд оролцсон тамирчин бүрт 10,000 ам.долларын дэмжлэг үзүүлнэ

Олимпын наадамд оролцсон тамирчин бүрт 10,000 ам.долларын дэмжлэг үзүүлнэ

Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. 7 дугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана

Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. 7 дугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана

Монгол Улс анхны ITMO-г олон улсад шилжүүлэх үйл явцыг эхлүүллээ

Монгол Улс анхны ITMO-г олон улсад шилжүүлэх үйл явцыг эхлүүллээ

Хөрөнгө оруулагчдын сонирхол томоохон болон дунд үнэлгээтэй хувьцаанууд руу төвлөрч байна

Хөрөнгө оруулагчдын сонирхол томоохон болон дунд үнэлгээтэй хувьцаанууд руу төвлөрч байна

Улаанбаатарт 26-28 хэм дулаан байна

Улаанбаатарт 26-28 хэм дулаан байна

Эрдэмтэд эсийн хөгшрөлтийг удаашруулах боломжит аргыг нээжээ

Эрдэмтэд эсийн хөгшрөлтийг удаашруулах боломжит аргыг нээжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Элсэлтийн шалгалтад 49 мянган шалгуулагчаас 194 нь 800 оноо авчээ

Элсэлтийн шалгалтад 49 мянган шалгуулагчаас 194 нь 800 оноо авчээ

Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав

Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Улаанбаатарт өдөртөө 23-25 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 23-25 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Улаанбаатар Амазонс“ эх орондоо эмэгтэйчүүдийн гранпригийн аваргаар тодорлоо

“Улаанбаатар Амазонс“ эх орондоо эмэгтэйчүүдийн гранпригийн аваргаар тодорлоо

Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа

Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа

Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна

Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна

ДАШТ-2026: Нидерланд, Япон, Шведийн багууд хасагдах шатанд шалгарлаа

ДАШТ-2026: Нидерланд, Япон, Шведийн багууд хасагдах шатанд шалгарлаа

Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажиллаж байна

Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажиллаж байна

Роботын тусламжтайгаар анх удаа элэг шилжүүлэн суулгажээ

Роботын тусламжтайгаар анх удаа элэг шилжүүлэн суулгажээ

Монгол хүн анх удаа NBA-д данстай боллоо

Монгол хүн анх удаа NBA-д данстай боллоо

“FIBA 3x3 Ulaanbaatar Women’s Series” тэмцээн Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

“FIBA 3x3 Ulaanbaatar Women’s Series” тэмцээн Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

Дэлхийд тэргүүлэгч CATL компани Монгол Улсад төсөл хэрэгжүүлнэ

Дэлхийд тэргүүлэгч CATL компани Монгол Улсад төсөл хэрэгжүүлнэ

Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив

Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив

“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа

“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа

Элсэлтийн шалгалт орон даяар эхэллээ

Элсэлтийн шалгалт орон даяар эхэллээ

Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

Монгол Улсын анхны геопарк нээлтээ хийнэ

Монгол Улсын анхны геопарк нээлтээ хийнэ

Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багийн төлөө тоглолоо

Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багийн төлөө тоглолоо

ӨНӨӨДӨР: Элсэлтийн шалгалт орон даяар эхэлнэ

ӨНӨӨДӨР: Элсэлтийн шалгалт орон даяар эхэлнэ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Улаанбаатарт бороотой, өдөртөө 19-21 хэм дулаан байна

Улаанбаатарт бороотой, өдөртөө 19-21 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

Монгол Улсад олон улсын болон гадаад улсын ТББ-ын 72 салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна

Монгол Улсад олон улсын болон гадаад улсын ТББ-ын 72 салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна

2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана

2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Улаанбаатарт өдөртөө 21-23 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 21-23 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой