Өнөөдөр буюу 2026 оны 7 дугаар сарын 20-ны Даваа /Сахран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
11:00 цагт Цонжин Болдог-Mongolian National Horse Park-т: “Эзэн Чингисийн дууль” морьт циркийн тоглолтыг гадаад, дотоодын жуулчдад зориулан толилуулна.
16:00 цагт Монголын уран зургийн галерейд: “Бэхээр орон зай бүтээхүй” БНХАУ-ын I дэсийн 7 шилдэг уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болно.
17:00 цагт Нийслэлийн Соёлын төв өргөөнд: "Тажикистаны соёлын өдөр" үзэсгэлэн гарна.
Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд: "Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн наймдугаар сарын 16-ны өдрийг хүртэл гарна.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Спортын ордонд: Монгол, БНСУ, ОХУ, Сэлэнгэ аймгийн сурагчдын дунд "Сэлэнгэ роббо-2026 " сургалт, тэмцээн аймгийн Засаг даргын ивээл дор болно.
Хархорум музейд: “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн 8 дугаар сарын 30-ныг хүртэл гарна.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!