Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг болон нас насны шигшээ багуудын хувцас хэрэгсэл болон МХБХ-нд шаардлагатай хэрэгслүүдийг хангахаар Kelme брэндийн албан ёсны Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран ажиллахаар болов.
Гэрээнд МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Техникийн захирал Б.Буман-Учрал болон "Kelme" брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч Ерөнхий захирал Н.Амартүвшин, менежер А.Баясгалан нар гарын үсэг зурлаа.
Ингэснээр Монголын Үндэсний шигшээ баг Испани улсын спортын хувцасны Kelme брэндийн өмсгөлтэй тоглохоор болж байна.
МХБХ ийнхүү "Kelme" спорт хувцасны брэндтэй урт хугацааны турш хамтран ажиллах бөгөөд тун удахгүй бид бүхэн шигшээ багуудаа шинэхэн загварын хувцастай нь харахаар болсныг дуулгахад таатай байна.