“Дугуйтай гудамж” төслийн хүрээнд энэ сарын 15-нд буюу бямба гарагт унадаг дугуйн хэрэглээг сурталчилсан анхны өдөрлөгийг Сүхбаатарын талбайд /мөн Их дэлгүүрийн өмнөх Битлзийн хөшөөтэй талбай/ зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгт хүүхэд багачууд болон нийслэлийн иргэд маш идэвхтэй өргөн дэлгэр оролцлоо.
Өдөрлөгөөр Дугуйн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, банкуудын ногоон зээлийн танилцуулга, дугуйн түрээсийн үйлчилгээ, дугуй сонирхогчдын чөлөөт худалдаа, солилцоо, бүх насны хүүхдийн дугуйн уралдаан, Ахмадын зөвлөлөөс анхан шатны дугуйн сургалт, зөвлөгөө, Дугуйн түүх хөгжлийг харуулсан үзэсгэлэн, унадаг дугуй болон түүнтэй холбоотой үйлдвэр, үйлчилгээ зэрэг олон арга хэмжээг зохион байгуулсан юм.