Франц улсын нийслэлд энэ сарын 4, 5-нд зохион байгуулах Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит цувралын “Парис-2023” Их дуулга тэмцээнд 85 орны 527 /эрэгтэй 320, эмэгтэй 207/ жүдоч хүчээ сорихоор мэдүүлгээ өгсөн байна.
Маргааш эхлэх Их дуулгад өрсөлдөхөөр Монгол Улсаас 21 тамирчин /эрэгтэй 10, эмэгтэй 11/ Франц улсыг зорьсон юм.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг жинд ОУХМ Э.Ариунболд, Б.Цогт-Очир, 66 кг-д Б.Эрхэмбаяр, Б.Нармандах, 73 кг-д Л.Анхзаяа, О.Уранбаяр, 81 кг-д Б.Батболд, Г.Болор-Очир, -100 кг-д Б,Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар барилдах бол эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, М.Нандин-Эрдэнэ, 57 кг-д М.Ичинхорлоо, О.Оюунчимэг, 63 кг-д Б.Ганхайч, Д.Есүй, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од, +78 кг-д Д.Номинзул нар хүчээ сорих юм байна.