Орон нутагт Олимпын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, Болзолт уралдааныг түлхүү өрнүүлэх ажлын хүрээнд 2 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад МҮОХ-ны төлөөлөл уулзалт-семинар зохион байгууллаа.
Уулзалт-семинарт биеийн тамирын багш, дасгалжуулагчид болон Олимпын танхим хариуцсан арга зүйчид нийт 60 гаруй оролцогчдыг хамруулав. Уулзалтаар сурагч, хүүхэд багачууд, өсвөрийн тамирчдад олимпын боловсрол олгох ажлын ач холбогдол, болзолт уралдааны зохион байгуулалт, олимпын үнэт зүйлсийн боловсрол олгох хөтөлбөр /OVEP/-ийн тухай зэрэг илтгэлийг хэлэлцэв.
Ташрамд дуулгахад, Олимпизмын үзэл санааг хүүхэд багачуудад сурталчлан таниулах зорилгоор Монголын үндэсний олимпын хороо, Биеийн тамир, спортын улсын хороо, Боловсролын ерөнхий газар, Монголын үндэсний олимпын академиас хамтран "Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил" сэдэвт Болзолт уралдааныг нийт Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зарласан билээ.