"Загреб Опен" тэмцээний чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн барилдаан Хорват улсад амжилттай явагдаж аваргуудаа тодруулав.
Эрэгтэйчүүдийн 10 жингийн аваргуудаар 57 кг-д Алиабас Рзазаде /Азербайжан/, 61 кг -д Реза Атри / Иран /, 65 кг-д Төмөр-Очирын Тулга /Монгол/ 70 кг - Алек Панталео /АНУ/, 74 кг-д Жейсон Нолф / АНУ /, 79 кг-д Али Савадкухи / Иран /, 86 кг-д Хасан Яздани / Иран /, 86 кг - Коллин Мур /АНУ/, 97 кг-д Кайл Снайдер / АНУ /, 125 кг-д Амир Заре /Иран / нар шалгарсан байна.
Энэ удаагийн "Загреб Опен" тэмцээнд ийнхүү Иран, АНУ тус бүр 4 алттай бол Монгол, Азербайжан тус бүр 1 түрүү авсан байна.
Монголын эрэгтэй багаас 65 кг жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Т.Тулга алтан медаль хүртсэн бол 61 кг-д “U23” нас болон насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Нармандахын Наранхүү мөнгөн медаль, 92 кг жинд U23 насны ДАШТ-ий хүрэл, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Ганбаатарын Ганхуяг хүрэл медаль тус тус хүртсэн юм.