Олон улсын сансанбөмбөгийн холбоо /FIBA/-ны төв оффисын музейд 2017 оны 3х3 Ази тивийн аварга Монгол Улсын шигшээ багийн өмсгөлийг байрлуулсан билээ.
Энэхүү өмсгөлийг шилэн хоргоноос гаргаад олимпын аварга Латви улсын шигшээ багийн өмсгөлтэй зэрэгцүүлэн модельд байршуулжээ. Уг өмсгөл Монголын шигшээ багийн ахлагч #13 Даваасамбуугийн Дэлгэрнямынх юм байна.