Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэлэлцэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Боловсрол
Огноо
Унших
31 минут 32 секунд

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэлэлцэв

Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.04.27) үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар явуулах санал хураалт хойшлуулав.

Ингээд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцлээ.

Хүний эрхийн Үндэсний комисс (ХЭҮК)-ын дарга Ж.Хунан уг илтгэлийн талаар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, илтгэлийг 2022 онд гүйцэтгэсэн судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ, ХЭҮК-т ирсэн гомдол, мэдээлэл болон комиссын гишүүний санаачилгаар хийсэн хяналт шалгалтын үр дүн, төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын албан ёсны тайлан мэдээлэл болон бусад эх сурвалжид үндэслэн долоон бүлгийн хүрээнд боловсруулсныг дурдаад, бүлэг тус бүрээр хүний эрхийн нөхцөл байдал ямар байгаар тоймлон дурдлаа.

Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг хангах зохицуулалтууд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад бий ч эдгээр хуулийг хэрэгжүүлэхдэээрх зүйн хийдэл гаргах, алба хаагчдын мэдлэг, хандлагаас шалтгаалан хүний халдашгүй эрх зөрчигдөж байгааг ХЭҮК-ын дарга онцолсон юм.

2020-2022 онд нийт 2674 сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, үүнээс 1079 буюу 40.3 хувийг нь шүүх, прокурор, баривчлах байрны даргын шийдвэрээр суллажээ. Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах үндэслэлүүдийг тодорхой хязгаарлалтгүйгээр, хэт өргөн хүрээтэй хуульчилсан, баривчлах ажиллагаа шүүхийн хяналтад бүрэн ороогүй, бүх насаар хорих ял эдэлж байгаа хоригдлын эрхийг хангах хууль, тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй, ганцаарчлан хорих ял эдлүүлэх шийтгэл өнөөг хүртэл байсаар байгаа нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж тэрбээр тэмдэглээд, хууль, эрхзүйн зохицуулалтыг олон улсын гэрээ, конвенцод бүрэн нийцүүлэх шаардлагатай гэсэн юм.

Мөн эмнэлгийн чанартай албадлагын болон хүний эрхийг хязгаарлах, саатуулах арга хэмжээ хэрэглэхэд гарч байгаа процессын зөрчилтэй байдлыг дурдаж, хуулийн тодорхойгүй байдлаас болж хүний эрх чөлөөг дур мэдэн хязгаарлах эрсдэл бий болоод байгааг анхааруулсан юм.

Мөн тэрбээр, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн хараат бус, олон ургальч дуу хоолой нэмэгдсэн тэдний үйл ажиллагааг хянах, эдийн засгийн болон бусад аргаар нөлөөлөх сонирхлыг нэмэгдүүлж байгаа талаар дурдаж, санхүүжилтийн хязгаарлагдмал нөхцөл нь хэвэл мэдээллийн салбарыг эмзэг болгож байгаа талаар ярив. Хэвлэл мэдээллийн эзэмшлийн хэт төвлөрөл, ил тод бус байдал элдэв төрлийн цензур хэлбэрээр илэрч, олон нийтийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үл итгэхэд хүргэж байна гээд тэрбээр, хараат бус, мэргэжлийн хэвлэл мэдээллийн салбарыг төлөвшүүлэхийн тулд хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ёстойг онцлов.

Түүний танилцуулснаар, Монгол Улсад 2020-2023 онд 736 удаагийн жагсаал, цуглаан зохион байгуулагдсаны 649 нь Улаанбаатар хотод, 87 нь орон нутагт болжээ. 1994 онд батлагдсан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн зарим ойлголт зохицуулалт хэт ерөнхий байгаагаас иргэд, төрийн албан хаагчид хооронд үл ойлголцол үүсэж байгааг ХЭҮК-ын дарга тэмдэглээд, орчин үед зохион байгуулагчгүй, бүртгэх боломжгүй цуглаан аяндаа үүсэх, нэг цуглааныг эсэргүүцсэн зэрэгцээ цуглаан гарах, иргэний үл захирагдахуйн акц явуулах, хэн болохоо илчлэхгүй, эсвэл урлагийн хэв маяг бүхий бүтээлч хэлбэрээр цахим орчинд дижитал болон биет байдлыг хослуулж үзэл бодлоо илэрхийлэх зэрэг олон арга хэлбэр бий болж буйг нэрлэв. Иймд цаг үеийн шаардлагыг харгалзан тус хуулийг шинэчлэх, ингэхдээ төрийн бус байгууллагууд, иргэний нийгэм, олон нийтийн дуу хоолойг тусгах, Холбооны болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг хүний эрхийн зарчим, хэм хэмжээ, сайн туршлагад нийцүүлж батлах хэрэгтэй байгааг дурдав.

Төрийн албаны тухай хуульд оруулсан олон удаагийн нэмэлт, өөрчлөлт хуулийн анхны үзэл баримтлал, суурь зарчмыг алдагдуулсан гэж ХЭҮК үзжээ. Төрийн албан хаагчид ядуурлын нөхцөлд байна хэмээн тус комиссын дарга Ж.Хунан танилцуулгадаа мэдэгдлээ. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн удирдлагын томилгоо улс төр төрөөс хамааралтай, тогтворгүй байгаагаас төрийн албан хаагчдын хэвийн ажиллах нөхцөл алдагдсаны зэрэгцээ ажлын ачаалал их, аюулгүй байдал хангалтгүй, дарамт шахалт, зүй бус харьцах асуудал үлэмж байгааг тэрбээр дурдлаа. Цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмж муу, тэтгэмж урамшуулал, нийгмийн хангамж тааруу, орон сууцын дэмжлэг хангалтгүйгээс төрийн алба хаагчид хувийн хэвшлийн байгууллагад шилжих, эсвэл гадаад оронд ажиллахаар явах үзэгдэл хэвийн зүйл болсон байна гэлээ.

Хүүхдийн эрхийн асуудал анхаарал татаж буйг ХЭҮК-ын дарга Ж.Хунан хөндөн ярьж, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2022-2023 онд улсын хэмжээнд нийт 532 дотуур байр байгаагийн 477 нь стандартын, 55 нь стандартын бус гэж мэдээлсэн боловч тус комисс 79 дотуур байранд хяналт шалгалтад бүгд стандартын шаардлага хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй байсныг тэмдэглэсэн юм. Тэдгээрийн нэг өрөөнд олноороо амьдрах, ундны усны асуудал шийдвэрлээгүй, хоолны зардал хүрэлцээгүй, ариун цэврийн өрөөний нөхцөл хангалтгүй, эмч, эмийн хүрэлцээ дутмаг, хүүхэд хамгааллын ажил явуулах төсөвгүй, хяналтын камергүй зэрэг олон зөрчил дутагдал илэрсэн байна. Монгол Улсад 2017 оноос Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо ажиллаж байгаа. 2022 оны байдлаар ийм хороо улсын хэмжээнд 39 ажиллаж, гэмт хэрэгт холбогдсон 577, хохирогч болсон 703, гэрч болсон 211, нийт 1491 хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн гэж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ)-аас мэдээлсэн.

ХЭҮК-оос хүүхдийн эрхийн хууль зүйн 23 хороог хяналт шалгалтад хамруулахад үйл ажиллагаа нь жигдрээгүй, тогтмол хуралддаггүй, гишүүд нь орондоо өөр хүн хуралд суулгадаг, чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, хөтөлбөр, төлөвлөгөөгөө баталдаггүй, гэмт хэргийн холбогдогч, гэрч, хохирогч хүүхдүүдэд цөөн үйлчилгээ үзүүлсэн буюу хангалттай туслаагүй, мэдээлэл, тайлан, бүртгэл нь бүрэн бус зэрэг түгээмэл зөрчлүүд гарчээ. Иймд ХЭҮК-оос Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажлыг үр дүн муутай, хэлбэр төдий, хүүхэд бүрд хүрч ажилладаггүй гэж дүгнэжээ.

Түүнчлэн, ахмад настны эрх бас асуудалтай байгааг ХЭҮК-ын дарга танилцууллаа. Ахмадуудад төрөөс олгож буй тэтгэвэр наад захын хэрэгцээг нь хангахгүй байна. Нийгмийн халамж, хамгаалал, эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжгүй, хангалтгүй байна. Хөгжих, хөдөлмөрлөх, ядууралд өртөхгүйгээр амьдрах боломж нөхцөл ахмад настнуудад алга байна хэмээн тэрбээр дурдав. Засгийн газар тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээг бодитой бус, инфляцтай уялдаагүй, улс төрийн шинжтэйгээр авч хэрэгжүүлдэг тул тэтгэврийн зөрүү, ялгаа үүсгэж буйг мөн онцгойлон анхааруулав. Эрүүл мэндийн үйлчилгээ чирэгдэл ихтэй, эмийн үнэ өндөр, эмч, эмнэлгийн ажилчдын зан харилцаа муу, Геронтологийн үндэсний төвийн барилга байгууламж, материаллаг бааз, хүний нөөц, санхүүжилтийн хүрэлцээгүй байдлаас болж ахмад настны эрх зөрчигдсөөр байна. Тэдэнд ээлтэй, аюулгүй орчин нөхцөл бүрдээгүйгээс гэмтэж бэртэх, хөгжлийн бэрхшээлтэй болох, ялангуяа нийгмийн амьдралд оролцоход сөргөөр нөлөөлдөг хэмээн ХЭҮК-ын дарга тэмдэглээд, урт хугацааны тусламж үйлчилгээний нэгдсэн цогц тогтолцоо, асаргааны даатгалын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатайг онцолсон юм.

Мөн, ахмад настнууд ажил хөдөлмөр эрхлэх идэвх санаачилга гаргаж байгаа ч тэднийг ажиллуулахгүй, тэдэнд тохирсон ажлын байр байхгүйгээс бүтэлгүйтэж, насаар ялгаварлагдах, үл хайхрагдах, ганцаардах, сэтгэл гутралд орох, нийгмээс тусгаарлагдах явдал их байгаа юм. Иймд ахмад хүмүүсийг ажилд авсан аж ахуйн нэгжүүдийг татвар, урамшууллаар дэмжих бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэж ХЭҮК үзсэн байна.

Монгол Улс Ази Номхон далайн бүс нутагт хүний эрх хамгаалагчийн тогтолцоог бүрдүүлсэн анхны улс болсон. Гэвч хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдөх, тэдэнд аюул, эрсдэл учрах тохиолдол гарсаар байгааг ХЭҮК-ийн дарга Ж.Хунан тэмдэглэлээ. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар аюул, эрсдэлд өртсөн, өртөж болзошгүй хүний эрх хамгаалагч, түүний хамаарал бүхий гэр бүлийн гишүүдийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасан хэдий ч үүнд шаардагдах зардлыг улсын төсөвт тусгагдаагүй байна. Уг хуулийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд зааж өгсөн хэр нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд тухайн зөрчлийг ямар байгууллага хариуцахыг огт зохицуулалтгүй орхижээ. Үүнээс үүдэн хэргийн харьяалал тодорхойгүй гэх үндэслэлээр асуудал эзгүйдэж, хүний эрх хамгаалагчдын зөрчигдсөн эрх үр дүнтэй сэргээгдэхгүй, зөрчигдсөн хэвээр байгаа юм.

Мөн, улс төрийн хүрээнд жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлээгүй тохиолдолд гарах үр дагавар, хүлээлгэх хариуцлагын тогтолцоо байхгүй байгааг ХЭҮК-ийн илтгэлд дүгнэсэн байна. Улс төрийн намууд энэ талаар авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааныхаа тайланг Жендерийн үндэсний хороонд хоёр жил тутам хүргүүлж байхаар хуульчилсан боловч МАН, ХҮН, Иргэдийн оролцооны нэгдэл нам 2022 онд анх удаа ирүүлснээс бусад намууд үүнийг огт хэрэгжүүлэхгүй байгааг комиссын дарга Ж.Хунан цохон тэмдэглэлээ.

Эмэгтэй улс төрчид, албан тушаал хашиж байгаа, сонгуульд нэр дэвшиж байгаа эмэгтэйчүүд нэр хүндэд нь халдах, хэл амаар доромжлох, ялангуяа цахим орчинд эрэгтэйчүүдээс илүү их дайралт, дарамтанд өртөж байгааг тэрбээр дурдаж, сонгуульд нэр дэвших санхүүгийн шалгуурыг тэр бүр давдаггүй, хандив, дэмжлэг авч чаддаггүй нь тэдний улс төрийн оролцоог хязгаарлаж байна гэсэн юм.

Дараа нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Б.Энхбаяр танилцууллаа.

Байнгын хороо илтгэлийг хоёр өдрийн турш буюу энэ сарын 25, 26-нд олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар, сэдэв тус бүрээр хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанд зургаан төрийн бус байгууллага, хэвлэл, мэдээллийн таван байгууллага, мэргэжлийн гурван холбоо, төрийн 23 байгууллагаас давхардсан тоогоор 97 төлөөлөл оролцож Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулсан талаар тэрбээр танилцуулав.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал сэдвийн хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн боловсролын салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд улс төрийн албан хаагчдын томилгоогоор ажил албан тушаалаас чөлөөлөгдөж, хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн судалгаа байгаа эсэх, Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан хөдөө орон нутагт ажиллах боловсон хүчин хомсдолд орсонтой холбогдуулан тухайн орон нутгийн онцлогийг харгалзаж төрийн албаны шалгалтыг ялгамжтай авах боломж бий эсэх, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа хүний хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн талаар төрийн байгууллагуудад өгсөн шаардлагын биелэлтийн талаар асууж, хариулт авчээ.

Мөн Хүүхдийн эрхийн асуудал сэдвийн хүрээнд, Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Б.Энх-Амгалан нар хүүхдийн бэлгийн хүчирхийллийн талаар, насанд хүрээгүй хүүхэд жирэмсэн болж, үр хөндүүлж байгаа асуудлыг шийдвэрлэх бодлогын талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир дотуур байранд амьдарч байгаа хүүхдийн орчин нөхцөл, хамгааллын талаар тус тус асуусан бол ахмад настны эрхийн хэрэгжилт сэдвийн хүрээнд, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир тэтгэврийн зөрүүг арилгах бодлого, ахмадууд орон сууцны хөнгөлөлтөд хэрхэн хамрагддаг талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр ахмад настны ганцаардлын асуудал, хүчирхийлэлд өртсөн ахмадын тоо, шалтгааны талаар асууж, холбогдох хүмүүсээс хариулт авсан байна.

Мөн, улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдал сэдвийн хүрээнд, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог хангах боломж бололцооны талаар, халдашгүй чөлөөтэй байх эрхийн хэрэгжилт сэдвийн хүрээнд, Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж болох хэрхэн өөрчлөх, мөн гэмт хэрэгт сэжиглэгдэж, шалгагдаж байгаа тохиолдолд цахим орчинд нийтэд зарлаж, шүүхээр эцэслэн шийдвэрээгүй байхад олон нийтээр яллаж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир мөрдөгчийн хойшлуулшгүй ажиллагаа гэдэг нэрийн доор хавтгайруулж зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа явуулж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр цагдан хорьж байгаад нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүрээ хязгаарыг хумих, шалгаж буй хэргийн мэдээ баримт, зураг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч, эцэслэн шийдэгдээгүй байхад гэмт хэрэгтэн хэмээн цоллож байгааг хуулийн байгууллага шалгах талаар, Иргэний оролцооны эрх зүйн зохицуулалт сэдвийн хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хэвлэл мэдээллийн байгууллагуудын хараат бус байдал, түүний үр дагаварын талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Хэвлэл мэдлээллийн эрх чөлөөний тухай хуулийг боловсруулах шатанд талуудын оролцоог Засгийн газар хэр хангаж, ямар бодлого барьж ажиллаж байгаа талаар тус тус асуулт асууж, хариулт авсан байна.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, уул, уурхайн компанид ажиллаж байгаа иргэдийн хөдөлмөрлөх эрх, эрүүл мэнд, байгаль орчны асуудлаар ХЭҮК-той хамтарч шалгалт хийх санал дэвшүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эрхийг хамгаалах, хариуцлагын тогтолцоог чангаруулахад анхаарах шаардлагатайг тэмдэглэжээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир улс төрд манлайлагч эмэгтэйчүүдийг сонгохын тулд тэднийг хооронд нь өрсөлдүүлэх зохицуулалтыг хуульд тусгах нь зүйтэй гэсэн санал илэрхийлсэн байна. Илтгэлийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 60 хувь нь чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, ХЭҮК-ын дарга Ж.Хунангийн танилцуулга болон тус илтгэлийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, аливаа эрүүгийн хэргийн хуулиар хориглосон мэдээллүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр урьдчилан тарааж, уур амьсгал бүрдүүлж, нийгмээр яллуулж байгаа нь эргээд шүүх, прокурорын байгууллагын биеэ даасан, хараат бус байдалд хүндрэл дарамт учруулж буй тухай болон мэдээллийг задруулж байгаа эздийг олж илрүүлэх хуулийн зохицуулалтыг хэрхэн сайжруулах талаар асуув. Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, ХЭҮК-ийн энэ удаагийн илтгэл маш сайн бичигдсэн байна хэмээн үнэлээд, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг яллаж, цахим гав зүүж буй асуудлыг судалж үзэхийг сануулж, нийт баривчилгааны 73 хувийг шүүх мэдээгүй, шүүхийн хяналтын гадуур хийгдсэн явдалд анхаарлаа хандуулж ажиллахыг зөвлөв. Мөн тэрбээр, ирэх долоо хоногт Хүний эрхийн дэд хороог хуралдуулах талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярт тавьсан шаардлагаа сануулсан юм.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, үндэслэлгүй хорьсон тохиолдолд ямар арга хэмжээ авч байгаа, үүнийг таслан зогсоох талаар ХЭҮК-т тодорхой санал байгаа, эсэх болон соошл орчинд хүний эрхэд халдаж байгаатай яаж тэмцэж байгааг асуухад Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр тус байнгын хорооны хуралдаанд ХЭҮК-ын гишүүн Энхболдын танилцуулсан нууц мөрдөн шалгах ажиллагааны талаарх санал дүгнэлтийг хэлэлцэж, шаардлагатай гэж үзвэл Улсын Их Хурлын тогтоол гаргах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа ахмад настны эрхийг хангах, тэднийг ядуурал, үнийн өсөлт болон ганцаардлын эмгэгээс хамгаалах талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, ХЭҮК-ын илтгэлд огт дурсагдаагүй боловч хамгийн их ярих ёстой асуудал бол хувийн хэвшлийнхний эрх, эрх чөлөөг хангах тухай асуудал болохыг, мөн захиалгатай, төлбөртэй, шантаажны сэтгүүчдийг худал мэдээлэл, гүтгэлэг тараадаг явдлыг эцэс болгох тухай, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, хэвлэл мэдээллйн хэрэгслээр хүнийг гүтгэсэн бол тухайн гүтгүүлсэн хүнд өөрийгөө хамгаалах, уг гүтгэлгийг няцаах цаг хугацаа, зай талбайг ижилхэн олгож байх тухай, Улсын их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, төрийн албан хаагчдыг халдаг, чөлөөлдөг, улс төрийн нөлөө, үйл ажиллагаанд татан оролцуулдаг, улмаар тухайн салбарт тогтворгүй байдал үүсгэдэг хөдөлмөрлэх эрхийн зөрчлийг талаар асууж хариулт авав.

Мөн, Улсын их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг Засгийн газрын үнэн төрхийг илчилсэн тайлан боллоо гэж дүгнээд, илтгэлд туссан тулгамдсан асуудлуудыг шийдэх шийдэл огт байхгүй байгаад харамсаж буйгаа илэрхийлсэн юм. Тэрбээр, хойшлуулшгүй ажиллагаа гэдэг нэрээр баривчилгаа явуулж, тэдний ихэнхийг буцаагаад суллаж байгаа нь хэлмэгдүүлэлт болохыг дурдаж, үүний шалтгааныг арилгуулах талаар ХЭҮК ажиллах ёстой гэсэн юм.

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын нэр хүндэд халдах гэдэг заалт оруулж, улмаар Зөрчлийн хуулиар эхлээд 50 000 төгрөгөөр, дараагийн удаа 500 000 төгрөгөөр торгодог болсон нь хүмүүсийн амыг барих, үг хэлэх эрх чөлөөг нь боомилох арга хэрэгсэл болсон гэж тэрбээр байр сууриа илэрхийлэв. Үүнд хариулахдаа Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, олон зуун хүнийг, мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийг торгосон нь үнэн болохыг батлаад, эн мэт асуудлыг шийдвэрлэхийн тулд ХЭҮК өнөөдөр хэлэлцүүлж буй илтгэлдээ Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн загвар төсөл хавсаргасныг танилцуулж, уг төслийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хамт өргөн барих санал тавив.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь хүний эрхийн нөхцөл байдал дээрдэхгүй байгааг дурдаж, хүий эрхийн зөрчил нийгэмд ил тод явагдаж байхад тэр бүхнийг таслан зогсоох арга хэмжээ яагаад авахгүй байгааг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хэлэлцэн буй асуудлаарх хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх талаар судалгаа, тооцоо хийсэн эсэх, мөн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдлуудын тухай, түүнчлэн хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн үнэлэмжийн тухай, Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн, жагсаал, цуглааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох тодорхой санал байгаа эсэх, удахгүй болох хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдрөөр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулах тухай асууж, хариулт авсан юм.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, иргэд хүний эрхийн зөрчлийн талаар хэнд, хэрхэн гомдол гаргах, ХЭҮК иргэдийг бүрэн хамгаалж чаддаг эсэх тухай, мөн тус комиссын өгсөн зөвлөмжийг холбогдох албан тушаалтнууд хэрхэн биелүүлдэг тухай, Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар уул уурхайтай бүс нутгийн иргэдийн эрх, мөн уурхайд ажиллагсдын эрх зөрчигдөж байгааг шийдвэрлэхийн тулд эрх зүйн ямар зохицуулалт хийх шаардлагатайг асууж, байр сууриа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүдийн асуултад ХЭҮК-ийн дарга Ж.Хунан, тус комиссын гишүүн С.Дондов Х.Мөнхзул Г.Нарантуяа, Д.Сүнжид Б.Энхболд, комиссын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг нар хариулт өгөв.

Илтгэлийг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг дүгнэж үг хэллээ. Тэрбээр, аливаа асуудлыг хууль руу чихэж, хууль болохгүй байна гэж булзааруулах явдал байгааг анхааруулаад, хуулийг хэрэгжүүлэх, хэрэглэх тал дээр маш их асуудал байгаа дурдан, холбогдох асуудлуудаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж хэлэлцүүлэхийг Хууль зүйн байнгын хороонд чиглэл болгов.

Тогтоолын төсөлд, хөдөлмөрлөх эрх, харилцаа, цалин хангамжийн талаар өнөөдрийн хэлэлцүүлэг дээр яригдсан санал, санаачилгыг тусгахыг даалгалаа. Мөн, халдашгүй чөлөөтэй байх эрхийн талаар процессын хуулиудад нарийвчлан тусаж, тодорхой болгох, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан үе шат, шаардлагын дагуу боловсруулж, хэлэлцүүлэх шаардлагатайг тэрбээр дурдаад, хуулийн хэрэгжилтийг иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор хянах “хэвтээ хяналтын тогтолцоо”-г нэвтрүүлэх талаар судлахыг үүрэг болгов.

Дараа нь ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.

ХЭҮК-ийн Я.Цэлмүүн тайлан илтгэлдээ, ХЭҮК-ын тухай хуульд заасан бүх газар буюу хүн өөрийн хүслээр гарч явах боломжгүй нөхцөлтэй нийт 843 газарт, давтагдсан тоогоор жилд 144942 иргэн урт, богино ямар нэг хугацаагаар байрлаж байгаагаас нэн тэргүүнд Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтийг хангах хүрээнд зорилтот бүлгийн ойролцоогоор 37000 гаруй хүнд тогтмол хүрэлцэж хяналт шинжилгээ, урьдчилан сэргийлэх ажлыг хууль, олон улсын гэрээнд зааснаар хийх шаардлагатай байгааг дурдаад, энэхүү урьдчилан сэргийлэх ажлыг шүүх эрх мэдлийн болон мөрдөн шалгах, хууль сахиулах байгууллагын удирдлага, тэдгээрийн алба хаагчдын хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжүүлэх боломжтойг тэмдэглэв.

Тэрбээр 2022 оны найдугаар сараас эхлэн нэгжийн таван албан хаагчийн хамт СЭМҮТ-ийн ШСЭСК, Асрамжийн тасгууд, АНҮТ, ШШГЕГ-ын харьяа төв, орон нутагт байрлах хорих анги, цагдан хорих хаалттай 461 дүгээр анги, баривчлах байр, цагдан хорих байр, ЦЕГ-ын харьяа Цагдаагийн газар, хэлтсүүдийн эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байр, сургуулийн дотуур байр зэрэг нийт 23 газар орон, байршилд хяналт шинжилгээ хийжээ.

Хяналт шинжилгээний хүрээнд тэдгээр газруудад хүмүүсийн эрхийн хэрэгжилт, мөн алба хаагчдын хөдөлмөрлөх нөхцөл, эрүү шүүлт гарч болзошгүй тогтолцооны шалтгаан нөхцлийг судалж, өөрийн хүслээр гарч явах боломжгүй нөхцөлд байгаа 1,954 хүнээс олон улсын жишиг стандарт, өөрийн улсын хууль эрх зүйн орчны онцлогт уялдуулан боловсруулсан асуумж авч, хорих ял эдэлж байгаа болон цагдан хоригдсон, баривчлагдсан 411 хүнтэй ганцаарчилсан ярилцлага хийж, 48 ажилтан, алба хаагчтай өөрсдийнх нь хүсэлтээр уулзаж, 209 хүнд зөвлөгөө өгч, харьяаллын дагуу зургаан гомдлыг шилжүүлэн шалгуулсан байна.

Нийт 3357 хүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх болон хүний эрхийн асуудлаар сургалтууд хийж, эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор хэд хэдэн гарын авлага бүтээж, эрүү шүүлтийн хор аюул, түүнээс ангид байх эрхийн талаар иргэд, олон нийтэд тайлбарлан сурталчлах ажлуудыг зохион байгуулсан байна. Түнчлэн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд холбогдох байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд 11 зөвлөмжийг хүргүүлж, биелэлтийг тооцон ажиллажээ.

Тэрбээр тайлан илтгэлдээ, эрүү шүүлт тулгаж, хүнтэй хүнлэг бусаар доромжлон харьцаж, хууль бусаар мөрдөх, нотлох ажиллагаа явуулж, олон жилийн ял шийтгэсэн үйл баримт олон нийтэд дэлгэгдэж, нийгмийг айдаст автуулж, ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг үгүйсгэсэн үйлдэл, эс үйлдэл багагүй гарч, түүний хор холбогдол арилахгүй байгааг дурдаад, үндэсний урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх шаардлагатайг онцолсон юм.

ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Б.Энхбаяр танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар тайланг хэлэлцэх үед тэрбээр хорих ангид ял эдэлж байгаа хүмүүсийн орчин нөхцөл, эрүү шүүлт байж болзошгүй улаан шугамын эрх зүйн үндэслэл, Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа хүнийг хорих ял шийтгэгдсэн этгээдтэй нэг өрөөнд оруулдаг, хяналтын камергүй газарт оруулж эрүүл мэндэд нь халддаг асуудал байгаа эсэх, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байгаа хүмүүст олгодог нийгмийн халамжийн тэтгэврийн талаар, мөн эрүүл хүнд хуурамч өвчний онош тавьж ял завшуулдаг асуудал байгаа эсэх, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг ямар нэг шийдвэргүй үргэлжлүүлдэг асуудал байгаа эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна.

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлан, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ш.Адшаа нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд зөвлөмж хүлээж авсан байгууллага, албан тушаалтан уг зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага тооцох, мөн эрүү шүүлтэд өртсөн тухай гомдол ХЭҮК-т хэд ирсэн, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн тухай, эрүүдэн шүүлтийн нөхцөл байдал Монгол Улсад ямар түвшинд байгаа, урьдчилан сэргийлэх ажилд ямар хэмжээний зардал хөрөнгө шаардлагатай зэргийг асууж, хариулт авлаа.

Эцэст нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийн эцсийн найруулгыг сонсгосноор чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
 
МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна