Өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны Баасан /Гэгээн/ гарагт болох үйл явдлын зарим мэдээллийг тоймлон та бүхэнд хүргэж байна.
08:00 цагт МҮЭХ-ний байрны гадна талд: МҮЭ-ийн холбооноос үйлдвэрлэлийн ослын улмаас амь насаа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэх өдөрт зориулсан цуглаан зохион байгуулна. Утас: 99149240
08:30 цагт Төрийн ордонд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний үзэл баримтлал, хамрах хүрээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааг үндэсний түвшинд танилцуулан хэлэлцүүлж, эрчимжүүлэх зорилгоор “Эрүүл монгол хүн” үндэсний чуулганг чуулна.
09.30 цагт ШУА-д: Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан “Бүтээлч хандлага, инновацыг эрчимжүүлцгээе” сургалт хэлэлцүүлэг болно. Энэ үеэр оюуны өмчийн шинжээч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, оюуны өмчийн үнэлгээчид болон мэргэшсэн сургагч багш нараас зөвлөгөө авах боломжтой. Утас: 9971-7977.
10:00 цагт: Монгол Улсын Их Хурлын 2023 оны Хаврын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
09:00 цагт МХАҮТ-д: "Экспортлогч ЖДҮ ба Оюуны өмч" хэлэлцүүлэг болно. Утас: 88081803
09:30 цагт ШУА-д: Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас санаачлан Монголын Оюуны өмчийн газар, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн холбоотой хамтран дэлхийн оюуны өмчийг тохиолдуулан “Бүтээлч хандлага, инновацыг эрчимжүүлцгээе” сэдэвт оюуны өмчийн сургалт зохион байгуулна. Утас: 99717977
11.00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд: “Нийгмийн амьдралд боловсролын байгууллагуудын оролцоо” сэдвээр Монголын ахмад багш нарын холбооноос мэдээлэл хийнэ.
11.00-15.00 цагт Соёлын өвийн Үндэсний төвд: Соёл, урлагийн газар, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн хамтран “СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ЭХ ХЭЛ, АМАН УЛАМЖЛАЛ БА ТҮҮНИЙ ИЛЭРХИЙЛЛИЙН АЙ: НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУРШЛАГА, ГАРЦ ШИЙДЭЛ” хэлэлцүүлэг зохион байгуулна.
12.00 цагт “Мишээл Экспо”-д: “BARILGA EXPO 2023” олон улсын үзэсгэлэн, яармагийн “Барилгын материал, техник технологи” хэсгийн үзэсгэлэн нээгдэнэ. Утас: 9100-0200.
13.00-14.00 цагт Хил хамгаалах ерөнхий газарт: Монгол Улсын боловсролын их сургуультай хамтран "Эх түүх-Дархан хил" түүхийн улсын 25 дугаар олимпиадыг зохион байгуулсан талаар мэдээлнэ. Утас:9008-8881.