Стандарт, хэмжил зүйн газрын дэргэд олон улс, бүс нутгийн стандартын төслийг хэлэлцэх, дүгнэлт гаргах зорилго бүхий орон тооны бус стандартчиллын техникийн хороо нь салбар тус бүрд байдаг. Тус хороо нь төр, иргэн, аж ахуйн нэгж, шинжлэх ухааны болон мэргэжлийн бусад байгууллагын төлөөллөөс бүрддэг юм.
Стандартын төсөл боловсруулах, холбогдох байгууллагын санал авах, өгөх, сонирхогч талуудтай зөвшилцөх, хүчин төгөлдөр стандартад дүн шинжилгээ, үнэлгээ хийх, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэг бүхий орон тооны бус 64 техникийн ажилладаг.
Эдгээр хорооны бүрэлдэхүүнийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А72-р тушаалаар шинэчлэн баталлаа. Ингэхдээ Стандартчиллын техникийн хорооны дүрмийн дагуу төрийн байгууллагын төлөөлөл бүрэлдэхүүний 50 хувиас хэтрэхгүй байхаар өөрчлөлт оруулсан байна.
Техникийн хорооны дарга, гишүүдээс “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгийг илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг тухай бүр гаргуулан, Стандартчиллын техникийн болон дэд хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, хяналт тавьж ажиллахыг Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Д.Даваасүрэнд үүрэг болголоо.