НББХ: Эрүүл мэндийн салбарын хүний нөөц, сургалт, цалин хөлсний талаарх мэдээллийг сонслоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Эрүүл мэнд
Огноо
Унших
10 минут 2 секунд

НББХ: Эрүүл мэндийн салбарын хүний нөөц, сургалт, цалин хөлсний талаарх мэдээллийг сонслоо

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны (2023.05.02) хуралдааны эхэнд Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” тус Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Цаглаварт, Нийгмийн даатгалын багц хуулийн болон Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэхтэй холбоотой ажлуудыг тусгасан байна.

Цаглавар батлахтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ц.Идэрбат нар Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг иргэд, олон нийт хүлээж буйг сануулаад, тэдгээрийг хэлэлцэн шийдвэрлэхэд тулгарч байгаа асуудлын талаар Байнгын хорооны даргаас асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч П.Анужин, төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажил ямар шатанд явааг танилцуулж, Сангийн яамтай төсөв, зардлын дүнг нэгтгэх, салбарын яамны шинэ удирдлагатай уулзаж ярилцах шаардлагатайг дурдсан юм. Ийнхүү “Цаглабар батлах тухай” Байнгын хорооны тогтоолыг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжиж, баталлаа.

Дараа нь Байнгын хорооны хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, тус салбарын хүний нөөц, сургалт, цалин хөлсний талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр мэдээлэлдээ, эрүүл мэндийн салбарт нийт 63340 хүн ажиллаж байгаагийн 81.9 хувь нь эмэгтэйчүүд, 24.7 хувь нь эмч байгаа талаар дурдаад, манай улсад эмч, сувилагчийн харьцаа 1:1 буюу нэг эмчид нэг сувилагч оногдож байна гэсэн юм. Энэ үзүүлэлт олон улсын жишигт 1:3 буюу нэг эмчид гурван сувилагч оногддог талаар тэрбээр тайлбарлаад, 2022 оны байдлаар манай улсын 10 000 хүн тутамд 189.6 эрүүл мэндийн ажилтан оногдож буйн 41.8 нь сувилагч, 41.9 нь эмч байгааг судалгаа, статистик эш татан танилцуулсан юм.

Эмч, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн өмнөх сургалт явуулж буй 14 их, дээд сургуулийг 2022 онд төгсөгчдийн 52.0 хувийг их эмч, 20.8 хувийг эм зүйч, 22.5 хувийг сувилагч, эх баригч, 3.7 хувийг эм найруулагч,1.02 хувийг хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч эзэлж байна. Цаашдаа эмч, мэргэжилтэн бэлдэж буй их, дээд сургуулиудыг магадлан итгэмжилж, чанаржуулах шаардлагатайг сайд тэмдэглээд, зарим хувийн сургуульд ердөө нэг анги хичээллэж байгааг жишээлэн дурдав.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2200 орчим резидент эмч төгсөлтийн дараах сургалтад суралцаж буй бөгөөд төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтад суралцагчдын тоог аймгуудын саналд үндэслэн тогтоож, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлдэг байна. Төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн төгсөгчдөөс 350 орчим хүн гэрээнийхээ дагуу захиалга өгсөн орон нутагтаа очиж ажиллахгүй байна гэсэн судалгаа гарчээ.

Анхан шатны буюу сумын эрүүл мэндийг төвүүдэд сувилагчдын хэрэгцээ хамгийн өндөр байгааг сайд мэдээлэлдээ дурдаад, сувилагчдыг нэмэгдүүлэх хэд хэдэн арга хэмжээ авч байгаа ч өргөн цар хүрээтэй болж чадахгүй байна хэмээгээд тэрбээр Өвөрхангай аймагт хоёр жилийн хугацаатай дипломын сувилагч бэлтгэж байгаа болон эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй үйлчлэгч, бусад туслах ажилтан, бүрэн дунд боловсролтой иргэдээс туслах сувилагч бэлтгэж байгаа талаар танилцуулсан юм.

Мөн эмчийн хэрэгцээ шаардлага өндөр байгааг дурдлаа. Салбарын төрийн захиргааны төв байгууллага, агентлаг, харьяа газруудын боловсон хүчний томилгоо ихээхэн удаашралтай байгаа нь мөнхүү хүндрэл үүсгэж буйг ярив.

Эдгээрийн зэрэгцээ томоохон эмнэлгүүдийн бүтцийг шинэчлэн баталж, мөрдүүлэх, боловсронгуй болгох шаардлагатайг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэлдээ дурдаж, Эрүүл мэндийн тухай болон Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдэд яамдаас санал авч, Улсын Их Хуралд өргөн барихад бэлэн болоод байгааг онцолж, хуулийн төсөлд төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээтэй холбоотой асуудалд өөрчлөлт оруулахаар тусгасныг дэмжиж өгөхийг хүсэв. Эрүүл мэнд, эмнэлгийн байгууллагуудад ТУЗ байх шаардлагагүй гэж сайд үзэж буй аж.

Эрүүл мэндийн салбарын цалин хөлсний сан 2016 оноос өнөөдрийг хүртэл үндсэндээ хоёр дахин нэмэгджээ. Засгийн газрын 107 дугаар тогтоолоор цалингийн доод жишгийг тогтоосон бөгөөд одоогийн байдлаар эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсний дундаж хэмжээ 1.5 сая төгрөг байна. Үүний дотор өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилтнуудын цалингийн дундаж 2.3 сая төгрөг буюу салбартаа хамгийн өндөр байгаа аж. Харин сумдын эрүүл мэндийн төвүүдийн цалингийн дундаж 1.2-1.4 сая төгрөг байна. Иймд сумдын эрүүл мэндийн төвийн эмч нар, үйлчилгээний ажилчдын цалинг энэ оны долдугаар сараас 30 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулав.

Цаашид холбогддох хууль, тогтоомжид зохих өөрчлөлтүүдийг оруулж, аймаг, сумдын эрүүл мэндийн газар, эмнэлгийн удирдлагуудыг тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлэх, салбарын ажилтнууын эрсдлийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, байгууллагын болон мэргэжилтний хариуцлагын даатгал бий болгох талаар Санхүүгийн зохицуулах хороотой, мэргэжлийн чиглэл, индексийг шинэчлэх, эмч, сувилагчийн харьцааг 1:3 болгож бэлтгэх, сургалтын орчныг сайжруулах талаар Боловсрол, шинжлэх ухааны яамтай, хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай тус тус хамтран ажиллаж байгаагаа тэрбээр танилцуулав. Эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Худалдаа хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна.

Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн хийсэн тус салбарын хүний нөөц, сургалт, цалин хөлсний асуудлаарх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Д.Батлут, Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, Ц.Сандаг-Очир, Б.Жаргалмаа нар асуулт асууж үг хэлэв.

Улсын Их Хурлын гишүүд сувилагч бэлтгэж буй бодлого, сургалтын тогтолцоо, эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн баталгаа, орон сууцны хангамж, амьдрах нөхцлийг сайжруулах талаар авч буй арга хэмжээ, боловсон хүчний дутагдалтай байдалд орсны шалтгаан, түүнийг арилгах, эрүүл мэндийн анхан шатны байгууллагын удирдлага, зохион байгуулалт, тэднийг чадавхжуулах, салбарын хүний нөөцийн бүртгэл, цахимжилт, төгсөлтийн дараах сургалтын зарчим, санхүүжилт, чиг хандлага зэрэг олон асуудлаар асуулт асууж, хариулт авав.

Улсын Их Хурлын гишүүдийн асуултад Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, түүний зөвлөх Ц.Эрдэмбилэг, АШУҮИС-ийн дэд захирал Б.Дамдиндорж, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа, Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг нар хариулт өгөв.

Эрүүл мэндийн салбарт сүүлийн 80 жилд бэлтгэгдсэн нийт боловсон хүчний 90-ээс дээш хувийг 1942 онд байгуулагдсан АШУҮИС бэлтгэсэн бөгөөд сүүлийн таван жилд тус сургуулийн элсэгчдийн тоо тасралтгүй өссөөр байгаа юм. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх төгсөлтийн өмнөх сургалт Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд явж буй бол төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт Эрүүл мэндийн сайдад харъяалагдаж байна. Үүнээс болж боловсон хүчнийг салбарын хэрэгцээнд суурилж бэлтгэх бодлого алдагдаж, эмч, сувилагч, мэргэжилтнүүдийн харьцаа ихээхэн алдагдаад байгаа юм. Иймд Дархан-Уул аймаг дахь АШУҮИС-ийн харъяа сургуулийн зөвхөн сувилагч бэлтгэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажээ.

Эрүүл мэндийн сайд болон Ажлын хэсгийн мэдээллийг сонссоны дараа Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин үг хэлж, 2020-2022 онд Японд өндөр настныг асрах ажил хийхээр 90 орчим сувилагч гарч явсан, КОВИД19 цар тахлын ажлын ачааллаас шалтгаалан 600 гаруй эмч, сувилагч ажлаасаа гарсан гэх мэт тоо баримтыг дурдан, зөвхөн энэ салбарт бус нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт тулгараад байгаа алдсан хүний нөөцийг нөхөх, нийгмийн баталгааг хангах, цалин хангамжийг шийдвэрлэх зэрэг асуудлуудаар идэвх санаачлага гаргаж ажиллахыг Байнгын хорооны гишүүдэд зөвлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

ЭЗБХ: Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төсөл болон бусад зургаан асуудлыг хэлэлцлээ

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ
Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлдэнэ

Бинанс биржээс 6.3 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

SDG 6 Fellowship 2027 -Их Британи, Дани, Малайз улсад хэрэгжих бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр

Дэлхийн алдартай тэтгэлгүүдийн тухай 10 гайхмаар баримт

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ

Өмнөд Солонгос 20 сая гаруй жуулчин хүлээн авна

Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана

Испани даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Иргэдэд орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

ЕТГ-аас иргэн Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж няцаалт өгөв

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна