Узбекистаны Ташкент хотноо болж байгаа боксын ДАШТ-ий 2 дахь өдөр ОУХМ Б.Чинзориг Австрали улсын тамирчинтай тулалдаж 5:0-ээр ялснаар эхний ялалтаа авлаа.
Өнөөдрийн тоглолтын хуваарь Монголын цагаар 17.00 цагаас Т.Энхтөр Доминиканы тамирчин Делакруз Баез Алекситэй А рингэн дээр тулалдах бол 18.00 цагаас ОУХМ О.Бямба-Эрдэнэ Францын тамирчин Траоре Макантай Б рингэн дээр хүч, ур чадвараа сорино.
Ташрамд дуулгахад, Узбекистан улсад болж буй Олон улсын хүүхдийн боксын тэмцээнд оролцохоор Баян-Өлгий аймгаас хөдөлсөн баг тамирчид тэмцээндээ оролцохын өмнө Б.Чинзоригийн тоглолтыг үзэж дэмжихээр түр саатсан байна.