Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат Олон улсын валютын сангаас Монгол улсад 2023 оны 7 дугаар сараас шинээр томилогдох суурин төлөөлөгч Тигран Погосяныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улс болон Олон улсын валютын сан хоорондын хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар ярилцлаа.