Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 36, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн ДАШТ Катарын Доха хотноо 3 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд өчигдөр /2023.05.08/ эрэгтэйчүүдийн 66 кг-д хүчээ сорьсон Ё.Басхүү ДАШТ-ий хүрэл медалийн эзэн болж баг тамирчдынхаа медалийн буухиаг эхлүүллээ.
Ийнхүү “Будапешт-2021” ДАШТ-ий хүрэл медальт, 2022 оны Ази тивийн аварга ОУХМ Ё.Басхүү "Доха-2023" жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий 66 кг-д хүрэл медаль хүртэж дэлхийн хос медальтан боллоо. "Хилчин" спорт хорооны тамирчин Ё.Басхүүгийн хувьд Монголын жүдочдоос ДАШТ-ээс хоёроос дээш медаль хүртсэн 5 дахь тамирчин болж байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг-д гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, ОУХМ Б.Эрдэнэбаяр нар хүчээ сорих бол эмэгтэйчүүдийн 57 кг жинд ОУХМ Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо нар Дохагийн татамид гарч хүч ур чадвараа сорин барилдана.