Эрдэнэт хотноо энэ сарын 05-07-нд зохион байгуулсан 2023 оны Өсвөр үе, залуучуудын усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс Сэлэм загас” клубын тамирчин, ОУХМ, “Орчлон” сургуулийн сурагч Э.Эрхэс сэлэлтийн төрлийн 14 гараанд гарч 14 алтан медаль хүртлээ.
Мөн тэрбээр 100 метрийн араар даллах сэлэлтээр 57.48 секунд, 200 метрийн араар даллах сэлэлтээр 2:11.08 секундын амжилтуудаар Монгол Улсын 2 рекорд амжилтыг дахин шинэчилэн тогтоосон байна.