Стандарт, хэмжил зүйн газрын бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газраас аж ахуй нэгж байгууллагын менежментийн тогтолцооны олон улсын стандартын шаардлагад хэр нийцэж, тохирч байгааг шалгах, нотлох хөндлөнгийн үнэлгээг хэрэгжүүлдэг.
Үүний хүрээнд Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Менежментийн тогтолцооны баталгаажуулалтын зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр боллоо.
Тус хуралдаанаар менежментийн тогтолцоо ISO 9001:2015;-г “Янмал” ХХК, “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ гэрчилгээ олгосон юм. Мөн ISO 45001:2018, ISO 9001:2015 “Сүү” ХК-д эдгээр байгууллагууд нь стандартын шаардлагын дагуу хэрэгжсэнийг баталгаажуулсан гэрчилгээг гурван байгууллагад олгох шийдвэрийг гаргалаа.
Дашрамд дурдахад: Менежментийн тогтолцооны стандарт нь бүтээгдэхүүний стандарт биш харин чанартай, аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хэрэглэгчийн шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэхийн тулд тухайн байгууллагаас явуулж буй бүхий л үйл ажиллагааг хамарсан тогтолцооны стандарт юм.