Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 5 дугаар сард нийт 507 иргэн хандсанаас 115 утсанд 450, чатботод 20, и-баримт аппликейшнд 17, ЗГ-ын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 20, гомдол мэдээлэл ирсэн байна.
Гомдол мэдээлэл ирүүлсэн 359 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 5 гомдлыг өргөдлөөр шилжүүлж, 5 иргэний гомдлыг санал хүсэлтээр хүлээн авч, 51 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 55 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэлээ.
Эцэслэн шийдвэрлэн гомдлоос 23 иргэний 10,383,000 төгрөгийн мөнгөн хохирлыг барагдуулж, мөн 32 иргэний барааг шинээр сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх болон бусад байдлаар шуурхай шийдвэрлэж ажиллалаа.
“Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д иргэдээс ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 212, харилцаа холбоо 66, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 8, цахилгаан 8, шатахуун 7, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 14, банк, санхүү, даатгал 33, барилга 19, боловсрол 15, УБЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 13, контор 25, НӨАТ 5, өрсөлдөөн 10, СӨХ 14, тасалбартай холбоотой 4, бусад асуудлаар 53 иргэн хандсан байна.