Инновацын соёлыг түгээх, харилцан мэдлэг туршлага солилцох, түншлэлийн бэхжүүлэх зорилгоор 2015 онд энэ арга хэмжээг эхлүүлж байсан. Тэгвэл 9 дэх жилийн арга хэмжээ “Инновацын түншлэл” сэдвийн хүрээнд өнөөдөр эхэлж байна.
Тус арга хэмжээний үеэр төр, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарынхан хамтын ажиллагааны зорилт, шийдэл, боломжуудын талаар хэлэлцэж, аж ахуй нэгж байгууллагууд төр, эрдэм шинжилгээ, үйлдвэрийн хамтын ажиллагааны сайн туршлагуудаа хуваалцлаа.