Монголын Үндэсний шигшээ баг түүхэндээ анх удаа Европын багтай өөрийнх нь талбайд хүч үзэхээр боллоо.
Монголын хөлбөмбөгчид, Испанийн Валенсиа клубийн хаалгач Георги Мамардашвили, Италийн Наполи клубийн супер од болоод буй Хвича Кварацхелиа нараар удирдуулсан Гүржийн хүчирхэг шигшээ багтай тоглох гэж байна.
Дэлхийн чансааны 78 дугаарт эрэмбэтэй Гүржийн шигшээ багийн эсрэг хийх энэ удаагийн албан ёсны нөхөрсөг тоглолт нь Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ОУХБХ/-ны өдрүүд /FIFA Days/-ээр буюу 2023 оны 3 дугаар сарын 25-нд Гүрж улсын Батуми хотод болохоор товлогджээ.