МҮБХ-ноос Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооны сар шинийн баярт зориулсан барилдааныг 16 дахь жилдээ ивээн тэтгэж, зохион байгууллаа.
Тус барилдаанд 30 орчим бөх хүч үзэн барилдаж, сүүлийн таван бөх тойргоор барилдсанаас тэргүүн байрт Увс аймгийн Улаангом сумын харьяат, Хараагүй иргэдийн Дэлхийн наадмын алт, мөнгө, Азийн наадмын мөнгө, хүрэл медальт Аажимын Мөнхбат шалгарч түрүү бөхөөр тодорлоо.
Дэд байрт Булган аймгийн Могод сумын харьяат Сүхбаатарын Ядамдорж, 3 дугаар байрт Ховд аймгийн Булган сумын харьяат Батмагнайн Ганбат шалгарсан байна. Энэ барилдааны 4 дүгээр байрт Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат Цэрэнгийн Ганзориг, 5 дугаар байрт Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Адьяагийн Сэр-Од нар тус тус шалгарлаа.
Монголын Үндэсний Бөхийн Холбоо