Алтан Луугийн домог буюу Брюс Ли
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Спорт Бусад Урлаг соёл Танин мэдэхүй
Огноо
Унших
16 минут 21 секунд

Алтан Луугийн домог буюу Брюс Ли

Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотод аж төрөх Хятадын кантон дуурийн жүжигчин нөхөр Ли Хой Чен тулгар биетэй эхнэр Грейс Ли нар жаргах нарны шингэн шаргал туяаг амар жимэр үднэ. Энэ залуу хос чухам хэзээ, хэрхэн яаж энэ хүний нутаг, гүний хошуунд ирсэн нь тодорхойгүй. Намрын адаг сар аль хэдийнэ дундаа орсон болохоор их хотын гудамж талбайд өвлийн жавар хургаж, Хятад хорооллын амьдрал бужигнана. Чингэж байтал 1940 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр эхнэр Грейс Ли амаржиж, язгуур нутгаасаа дэндүү алсад нэгэн хөвгүүн мэндэллээ.

Тэр даруй олон улаан дэнлүү өлгөж цагаан арьстнуудын эрх чөлөөний өлгий болсон Сан Франциско хотын Хятад хороолол Бээжин хоттой эндүүрэм болов. Эцэг Ли Хой Чен ах дүү, анд нөхөд, найрсаг хөршүүдээ энэ баярт урьж хөлтэй цэнгэлийг үүсгээд, бяцхан хүүгээ тэвэрч хүндтэй суудалд суулаа. Зочдын дундаас ваартай дарсанд үл мэдэг халамцсан нэгэн хижээл эр шинэ хүний алдар нэрийг анхлан асуухад хадагтай Грейс Ли хүүдээ Ли Юн Фан хэмээх охин хүүхдийн нэр хайрласнаа хэлжээ.

Ингэж алтан луу хорвоод ирсэн хийгээд энэ бол төмөр луу жилийн үйл явдал бөлгөө. Бяцхан Ли-д тийн охин хүүхдийн нэр өгсөн нь Хятадын эртний шашин шүтлэгтэй холбоотой байлаа. Чингээд 1941 он гарахад Ли-г “Алтан Хаалганы охин” хэмээх жүжигт, нялх хүүхдийн дүр бүтээлгэхийг хүссэн байна. Ноён Ли Хой Чен, эхнэрийн хамт энэ саналыг дуртай хүлээн авч, жаалхан хүүгээ үзэгчдийн дундаас харж суужээ. Бяцхан Ли ч өөрт оногдсон дүрээ амжилттай бүтээж, жүжиг төгсөн, хөшиг хаагдлаа. Даруй гурван жил өнгөрөхөд Ли Юн Фан хүү сэргэлэн цовоо, эгдүүтэй, хүмүүсийн хайрыг булаасан жаахан амьтан болжээ. Эцэг Ли Хой Чен хүүдээ хятад хэлийг гэрээр сургаж, Ли гадаа тоглохдоо Англи хэлэнд шамдана.

Гэтэл нэгэн үдэш эцэг Ли Хой Ченийг унтуулахаар эртний Хятадын үлгэр домгоос сорчлон ярьж дуусаад “Хүү минь одоо унт. Маргааш өглөө бид эх нутаг руугаа буцах болно” гэж хэлсэн юм. Ингээд үүрийн гэгээ манхайн цайхад эрх чөлөөний эх орныг орхин Ли-гийн гэр бүл зовлон үзсэн дорно зүг рүү эргэлээ.

Дасал болсон ертөнцөөс нь арай доогуур зүйлс бяцхан Ли-г угтав. Хэдий Сан Францискогийн Хятад хороолол тийм ч таатай биш ч гэсэн Хонгконг-д түүнээс илүү гарах зүйл байсангүй. Ли Юн Фан хүү сургуульд орлоо. Гэтэл түүнийг охин хүүхдийн нэртэй гэж шоглож, шоодох хүүхэд олон болов. Хэзээний шартай, бууж өгөх дургүй Ли тэдгээр жаалуудтай нэгийгээ үзсэн ч тэр нэвширтлээ зодуулчихсан гэртээ ирлээ. Аав, ээж хоёр нь юу болсон тухай асуусан ч Ли тэдэнд хариулсангүй.

Маргааш өглөө нь тэр Ли Юн Фан хэмээх нэрээ Брюс Ли болгож, эцэг, эхийнхээ багагүй эсэргүүцэлтэй тулгарав. Түүгээр ч барахгүй нөгөөх зуу зуун жилийн түүхтэй тулаанч лам нарын эрдэмд шамдан суралцаж, бие хамгаалах урлагаар уйгагүй хичээллэх болсон юм. Ингээд 20 дугаар зууны хамгийн нөлөө бүхий 100 хүний нэг, дорнын уламжлал тулааны урлагийг дэлхий дахинд жинхэнэ утгаар цэцэглүүлэгч, алдарт кино жүжигчин, аугаа их хүмүүн Брюс Ли дахин төржээ.

Бюрис Ли-гийн амьдралд дутагдаж гачигдах, өвдөж зовох, өлсөж цангах өдөр хоногууд байгаагүй. 1958 оны тэр нэгэн үдэш... Жазз хөгжим эгшиглэж, ёслолын дэгжин хослол өмсөж, гоёж гоодсон эрхэмсэг ноёд, үзэсгэлэнт хатагтай нарын дунд Брюс Ли
зогсоно. Тэр бас бусдын адил сайхан харагдах ажээ. Хүмүүсийн голд цэлийх талбайд бүжигчдийг урихад Брюс нэгэн үзэсгэлэнт залуу бүсгүйн хамт гарлаа.

Найрал хөгжимчид Ча ча ча бүжгийн сэтгэл хөвсөлзүүлсэн аялгууг тун ч сурмаг тоглоход Брюс Ли, сайх бүсгүйн хамт ёстой л үзүүлж өгөв. Тэнд байсан үзэгчид Брюсын өсгийнөөс оч үсэрч, бүсгүйн цагаан даашинзнаас ус дусч байх шиг... Бусад өрсөлдөгчид нь тэр хоёроос хол хоцорчээ. Бүр Англи, Францчууд хүртэл бүжиглэх ур чадвараараа тэр хоёр Хятад хосыг гүйцсэнгүй. Тэмцээний дүн гарахад Брюс Ли, хамтрагчтайгаа ялагчийн тавцан дээр зогсож байв. Тэр ингэж 1958 оны Хонгконгийн Ча ча ча бүжгийн аварга болсон юм. Брюс Ли-г урлаг алгуурхан даллан дуудсаар л...

Брюс Ли-гийн амьдрал энэ үед тийм ч тогтвортой биш байлаа. Тэр бүжгээр хичээллэхийн зэрэгцээ тулааны урлагийн бэлтгэл сургуулилтаа нэлээдгүй эрчимжүүлж, амжилтад хүрсэн байв. Гэвч хамгийн гол зүйлийг хараахан сураагүй байсан нь нижгээд асуудлыг дагуулжээ. Учир нь Хятадын уламжлалт Кунг Фу-ээр хичээллэж байгаа хүмүүс ямар ч хүнд нөхцөлд сэтгэлийг нэг түвшинд барьж, бусдад гэм хор учруулахаас зайлсхийх ёстой гэсэн хатуу зарчимтай. Брюс Ли анхандаа энэ дүрмийг тийм ч ихээр дагж, мөрдөхийг урьтал болголгүй, энд тэнд зодоон цохион хийж, бэлтгэл сургуулилтаа бодит байдал дээр турших дуртай
байлаа. Аргаа барсан эцэг Ли Хой Чен хүүгээ Америк руу буцаалаа... Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй, хэнтэй ч, хаана ч нударга зөрүүлэхэд бэлхэн Брюс Ли 19 настайдаа эргээд АНУ-ын Сан Францискод ирлээ.

Үнэндээ эрх чөлөөний эх орон түүнийг сургасан юм. Бюрс эхлээд төрсөн нутагтаа ажиллаж, амьдарч байгаад төдөлгүй Сиэтл хотод ирж, Эдиссоны техникийн их сургуульд элсэн суралцаж амжилттай төгслөө. Чингээд материаллаг зүйлс гэхээсээ илүүтэй оюун санааны нээлтүүд, гүн ухаан, философи түүний сонирхлыг ихээхэн татаж Вашингтоны их сургуулийн оюутан болов. Брюс хувирч байлаа.

Өсвөр насныхаа төөрөгдлөөс гарч, биеийн хүч, уран чадвараас сэтгэлийн тамир тэнхээ илүү гэдэгт тэр өдгөө эргэлт буцалтгүй итгэж, тэрхүү хүслийн дуудлага, мөрөөдлийн хөтөч болсон хязгааргүй орон зайд орших байгалийн хүчинд шавилж, түүн лугаа болохыг эрмэлзэх болжээ. Гэгээрч эхэлсэн яг тэрхэн үедээ Брюс Ли амьдралынхаа ханийг олсон юм. Линда Кэдвелл хэмээх цагаан арьст бүсгүй түүний том хүү Брэндон, удаах хүү Шэннон нарыг 1965, 1969 онд төрүүллээ. Брюс Ли огтхон ч завгүй. Тэр эхлээд сурахын зэрэгцээ Америкчуудад дорнын уламжлалт тулааны урлагийн тухай телевизийн цуврал сургалт бэлтгэж байсан нь ихээхэн амжилт олов. Америкчууд гэнэтхэн хаанаас ч юм бэ? Хэзээ ч юм бэ?

Гараад ирсэн энэ л жижигхэн ази залууд анхаарлаа хандуулж, мэргэжлийн сагсан бөмбөгийн одууд, алдартай кино жүжигчид Ли-г багшаа гэж дуудаж эхэллээ. Брюс Лигийн дараагийн алхам бол дорно дахины тулааны урлагийн сургууль нээх явдал байв. Тэр энэ бодлоо амьдрал дээр буулгаж гурван хотод шинэ тулааны урлагийн шилдэг сургуулийг нээлээ. Түүний ганцаарчилсан сургалт 200 гаруй долларын үнэтэй байсан гэдэг. Тэгэвч тухайн орон нутгийн тулааны урлагийн мастерууд Брюс Ли-д дургүйцэж, удаа дараалан халз тулаанд дуудав. Хачирхалтай бас бахархалтай нь бидний баатар Америкт байсан бүхий л өрсөлдөгчдөө ялж, наран шингэх зүгийн бие хамгаалах урлагийн ертөнцөд өөрийн нэр, төрийг дархалж чадсан юм.

Түүнийг басан доромжилж, түүнтэй тулалдсан Дэн Инсантог тэргүүтэй мастерууд цөм Брюс Ли-гийн шавь нар болсон юм. Шинэ тулаанч гарч ирэн бодит амьдрал дээр шуугиан тарьж байгааг кино ертөнц нижгээд чимээгүй байсны эцэст Брюс Ли-д урилга өглөө. Тэгэхдээ алдарт Бетмен цувралын нэг ангид ноён Хорнетын жолооч Катогийн дүрийг бүтээхийг хүсчээ. Кино амжилттай болж, үзэгчид хар нөмрөгтэй шөнийн баатраас илүүтэй түүний чадварлаг тулаанч, жолооч Катог сонирхож эхлэв. Тийм ээ Брюс Ли байх ёстой байрандаа ирлээ. Нэр алдар нь өдрөөс өдөрт өсч, америкчуудын анхаарлын төвд оршиж эхэлсэн яг тэр үедээ Брюс Ли нуруундаа хүнд гэмтэл авсан юм. Тэр хэзээ ч, хэрхэвч залхуу занг тэвчдэггүй, чөлөөт цаг гарсан тохиолдолд
бэлтгэл, сургуулилтаа хийсээр байдаг байсан нь зарим нэг бэртэл, гэмтлийнх нь эх үүсвэр болсон байдаг. Эмнэлэгт удаан хугацаанд хэвтэхдээ тэр бас л зүгээр байсангүй.

Уламжлалт бие хамгаалах урлагийн арга барилыг эвдэж, өөрийн тулааны шинэ аргыг боловсруулав. Тэгээд түүнийгээ Жет Кун До хэмээн нэрлэжээ. Брюс Ли-гийн үндэслэсэн Жет Кун До бол бие хамгаалах урлагийн олон төрлийн зөвхөн давуу талуудыг нэгтгэсэн зүйл байлаа. Нөгөөтэйгүүр Брюс Ли философийг ихээхэн шимтэх болсон нь зөрчилдөөний хурц хэлбэрийг урлаг болгоход том үүрэг гүйцэтгэжээ. Үүний дараа заналт дайснаа хэрхэн номхотгох талаар, бас шударга тулалдах тухай Брюс Ли-ийн бичсэн ном одоо ч дэлхий дахинд гүйлгээтэй хэвээр байгаа.

Гэвч Америк Брюст тийм ч их боломж олгохгүй л байлаа. Кино урлагт хүч үзэхээр Сэтгэл шулуудсан залуу тулаанчийн урам удаа дараалан хугарч, эцэст нь Бюрс Ли Хонгконгийг зорив. Түүнийг эргэж ирэхэд олон зүйл өөр болжээ. Тэр дундаа Хятадын кино урлаг бүр илүү хүчээ авсан байлаа. Гэтэл Брюс Ли-д нэг зүйл огтоос таалагдсангүй. Тэр нь мэргэжлийн тулаанч биш зөвхөн жүжигчид бие хамгаалах урлагийн тухай кинонд тоглож, хэтэрхий хэтрүүлэгтэй, санаанд багтамгүй нисч дүүлсэн, үсэрч харайсан зүйлс зонхилж байв. Брюс үүний эсрэг зогсохоор шийджээ.

Тэр тулаант киног бодит байдалтай ойртуулахыг хүсэв. Тэгээд бүхий л шилдэг продюсеруудтай уулзаж, өөрөө зохиолыг нь бичиж, найруулан, гол дүрд нь тоглосон “Хилэнт нударга” хэмээх анхны бүтээлээ гараас гаргалаа. 100 мянган долларын өртөгтэй бүтсэн энэ кино Ази тивийг шуугиулан, өртөг зардалаа хэд дахин нугалж оллоо. Удалгүй “Луу эргэж ирсэн нь”, “Луугийн дайралт”, “Том босс”, “Луугийн арал” тэргүүтэй кинонууд дэлхийн кино ертөнцийг донсолгож, Брюс Ли Хятадын тулааны урлагийн нүүр царай болов.

20 дугаар зууны 70-аад он гарахад Брюс Лигийн киног үзсэн хүүхэд залуусын дунд түүнийг даган дууриах дургүй нэгнийг олоход үнэхээр хэцүү байлаа. Ази төдийгүй, Европын олон оронд хятад шаахай угалж, өргөн хар өмд, эсвэл хар эмжээртэй шар хувцас өссөн хөвгүүд энд тэндгүй гүйлдэх болж, бие хамгаалах урлагаар хичээллэгсдийн тоо эрс өсөв. Мөн тэдний ёс суртахуун ч өссөн болно.

1973 оны долоодугаар сар... Брюс Ли ээлжит дуулиант уран бүтээл болох “Үхлийн тоглоом” кинонд гол дүр бүтээж байв. Хүнд хэцүү үзүүлбэр, амь өрссөн эгшин, бас тулааны урлагийн төгс элементүүд... Гэвч үхлийн тоглоом Брюс Ли-ээр тоглоно чин ээ хэн санах билээ... 1973 оны долоодугаар сарын 20-ны өдөр Брюс Ли учир битүүлгээр нас барлаа...

Түүнийг цагаан торгоор доторлосон улаан модон хайрцаганд хийж, гадаад орчноос шилээр тусгаарлажээ. Зуу зуун нүдээ арчсан хүмүүс. Хөөрхий эцэг Ли Хой Чен, ээж Грейс Ли нар хайрт хүүгээ эцсийн замд нь үднэ... Дэлхий дахин энэ мэдээнд цочирдов. “Үхэшгүй мөнх байхын гол зүйл нь үргэлж дурсагдахаар үнэ цэнэтэй амьдрах” энэ үгийг тэр хэлсэн. “Үхлийн тоглоом” киног үргэлжлүүлэн хийж дуусгахдаа Брюс Ли-г өөр жүжигчнээр орлууллаа. Алдарт хүмүүний алтан шарилыг АНУ-ын Сиэтл хотноо мянга мянган шүтэн бишрэгчид нь оршуулжээ.

Өнгөрсөн зууны хариулт нь эс олдсон олон олон асуултын дунд Брюс Ли-гийн амьдралын сүүлчийн мөчүүд хийгээд, түүний үхлийн шалтгаан томоохон байр суурийг эзэлдэг. Энэ тухай олон төрлийн тайлбар байдаг ч нотлогдсон нь үгүй... Брюс Ли зуурдаар энэ орчлонг орхихдоо дөнгөж гуч гаруйхан настай, 171 см өндөртэй 57.6 кг жинтэй байжээ.

Саяхан алдарт жүжигчний дүү Роберт Ли, Брюс Ли-г бусдын гарт амиа алдсан гэсэн таамаглалыг эрс няцаажээ. Тэр хэлэхдээ “Ах минь хэзээ ч, хэрхэвч буруу хэрэгт орооцолдоогүй юм” гэсэн байна. Роберт Ли бас Брюсыг жоомноос л ганцхан айдаг байсан тухай ярьжээ. Харин нэрт жүжигчин Жеки Чан Брюс Ли-гийн “Луугийн арал” кинонд туслах дүр бүтээхдээ түүнд сүрхий цохиулсан хийгээд, Бюрс дөнгөж дэлгэцэнд гарч байсан Чеки Чанаас хичээнгүйлэн уучлалт гуйсан, тэр маш эелдэг, найрсаг нэгэн байсан тухай хэлсэн байна. Хачирхалтай нь Брюс Ли, Жеки Чанд “Чи сайн тулаанч болохын тулд хоногийн 24 цагаар бэлтгэл сургуулилтаа хийж бай...” гэж захижээ. Жеки Чан энэ үгийг дандаа эрхэмлэж явдаг.

Цэнхэр дорнын алтан луу буюу Брюс Ли...

Эх сурвалж: MNB Нийтэлсэн: О.Цэнд-Аюуш

Тэргэнцэртэй сэлэмний ДАШТ-д Монголоос 2 тамирчин оролцоно
Тэргэнцэртэй сэлэмний ДАШТ-д Монголоос 2 тамирчин оролцоно
 
МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна