Ханжоу хот /burged61.mn/ "Ханжоу-2022" Азийн 19 дүгээр наадмын 11 дэх өдөр Ханжоу хотын Фү Ян Ин Ху /Fuyang Yinhu Sports Centre Final Field/ талбайд байт харвааны эрэгтэйчүүдийн тэмцээнд Монголын тамирчин Б.Отгонболд хагас шигшээд Казахстаны тамирчин Абдуллин Илфат /ABDULLIN Ilfat/-тай өрсөлдөн 6-2-оор ялж Азийн наадмын аваргын төлөө цэцээ сорихоор боллоо.
Гэрэл зургийг Д.Амаржаргал
Азийн наадмаас байт харвааны төрлөөр Монголын тамирчдаас анх удаа медаль хүртэж буй Баатархуягийн Отгонболд энэ амжилтаараа "Парис-2024" зуны олимпын наадмын эрхийг авч байгаа юм. Тэрбээр Азийн 19 дүгээр наадмын аваргын алтан медалийн төлөө БНХАУ-ын тамирчин Чи Шян-Шүо /Qi Xiangshuo/-той 10 дугаар сарын 7-ны 11 цаг 30 минутаас цэцээ сорин өрсөлдөнө.