Ханжоу хот /burged61.mn/ Өнөөдөр "Ханжоу-2023" Азийн 19 дүгээр наадмын боксын тэмцээн "HZ Gymnasium" ордонд 9 дэх өдрөө үргэлжилж, оройн 20 цаг 45 минутаас эрэгтэйчүүдийн 63,5 кг жинд ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Чинзориг, Тайландын тамирчин /SINSIRI Bunjong/-тэй хүчээ сорин тулалдаж, өрсөлдөгчөө илт илүүрхэн ялснаар Азийн наадмын мөнгөн медалийн болзол хангалаа.
Манай хашир гавьяат тамирчин Б.Чинзориг,Тайландын тамирчин, Ази тивийн аварга /2022/ 31 настай Бунжон Синсири-г 5:0 /30-27, 30-26, 30-26, 30-27, 30-26/-ээр хожлоо.
Түүний Азийн наадмын аваргын төлөө маргааш 20 цаг 15 минутаас тоглох тамирчин нь Хятадын Тайванийн Ази тивийн АШТ-ий хүрэл медальт, 27 настай Лай Чу Ен /LAI Chu En/ юм.