Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн хяналтын улсын байцаагчид 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Савласан бүтээгдэхүүний тоон хэмжээнд хэмжил зүйн хяналт шалгалтыг Номин супермаркетын Жуков салбарт хийлээ.
Тус салбарт худалдаалж буй савласан 150 гаруй бүтээгдэхүүнээс түүвэрлэн авч, бүтээгдэхүүнийг хяналтын жин, шилэн хэмжүүрээр шалгав. Шалгалтын явцад дутуу савлагаатай 23 нэр төрлийн бүтээгдэхүүн илэрсэн бөгөөд зөрчлийг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Эх сурвалж: Стандарт, хэмжил зүйн газар