2024 онд шинжлэх ухааны салбарт болох хамгийн онцлог үйл явдлууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шинжлэх ухаан Танин мэдэхүй
Огноо
Унших
9 минут 30 секунд

2024 онд шинжлэх ухааны салбарт болох хамгийн онцлог үйл явдлууд

НЬЮ-ЙОРК, 2024 оны нэгдүгээр сарын 3 /Nature/. Өвчинтэй тэмцэгч шумуулууд, асар хурдтай супер компьютерууд зэрэг 2024 оны хамгийн ихээр хүлээгдэж буй шинжлэх ухааны үйл явдлуудыг Nature сэтгүүлээс нэрлэжээ.

Хиймэл оюун ухаан

Өнгөрсөн онд хиймэл оюун ухаант ChatGPT чатбот шинжлэх ухаанд томоохон нөлөө үзүүлсэн ч уг чатботын нөлөө үүгээр дуусахгүй. OpenAI компани чатботынхоо дараагийн үе болох GPT5-ийг гаргана. Эрдэмтэд мөн GPT-4-ийн өрсөлдөгч болох Google-ийн Gemini хиймэл оюун ухааныг хэрэглээнд нэвтрэхийг хүлээж байна. Том хэлний эл загвараар текст, компьютерын код, зураг, аудио, видео зэрэг олон төрлийн оролтыг боловсруулах боломжтой. Түүнчлэн AlphaFold-ийн шинэчилсэн хувилбар (Google DeepMind-аас) энэ онд гарна. Хиймэл оюунд суурилсан энэхүү программаар уураг, нуклейн хүчил болон бусад молекулын харилцан үйлчлэлийг нарийвчлан загварчлах боломжтой бөгөөд энэ нь шинээр эмнүүдийг гарган авахад тустай.

Хиймэл оюун ухааны хурдацтай хөгжил нь түүнийг хэрхэн зохицуулах талаар маргаан үүсэхэд хүргэсэн билээ. Иймээс НҮБ-ын мэргэжилтнүүд хиймэл оюун ухааныг олон улсын хэмжээнд зохицуулах удирдамж, зөвлөмжийг тусгасан эцсийн тайлангаа 2024 оны дундуур танилцуулна.

Одод эрхэс рүү

Чили дэх Вера Рубиний нэрэмжит одон орон судлалын төв нь бөмбөрцгийн өмнөд хагасын тэнгэрийг 10 жилийн турш судлах төслийг эхлүүлэхийн өмнөхөн буюу 2024 оны сүүлчээр багаж хэрэгслээ бэлэн болгохоор төлөвлөж байна. Тодруулбал, 8.4 метрийн телескоп, 3200 мегапикселийн нягтрал бүхий асар том камерыг ашиглан одон орны үзэгдлүүдийг судалж, дэлхийн ойролцоох астероидуудыг хайх ажээ. Чилид мөн Атакама цөл дэх Саймонсын ажиглалтын төвийг 2024 оны дундуур барьж дуусгах бөгөөд сансрын богино долгионы дэвсгэр дэх анхдагч таталцлын долгионы шинж тэмдгийг хайх юм. Тус төвийн дуран авайнууд нь одоогийнхоос 10 дахин их олон буюу 50 мянган ширхэг гэрэл цуглуулагч детектороор тоноглогдсон байна.

Өвчинтэй тэмцэгч шумуулууд

Дэлхийн шумуултай тэмцэх хөтөлбөрийн мэргэжилтнүүд энэ оноос Бразилын нэгэн үйлдвэрт өвчинтэй тэмцэх шумуулуудыг “үйлдвэрлэж” эхэлнэ. Уг шумуулуудыг эмгэг төрүүлэгч вирус дамжуулахаас сэргийлдэг бактерийн омгоор халдварлуулах аж. Ингэснээр 70 сая хүртэлх тооны хүнийг денге чичрэг өвчин, Зика вирус гэх зэрэг шумуулаар дамжин халдварладаг өвчнүүдээс хамгаалж чадах юм. Ирэх арван жилийн хугацаанд ашгийн бус байгууллага жилд таван тэрбум хүртэл тооны бактерийн халдвартай шумуул үйлдвэрлэх гэнэ.

Коронавирусний вакцин

COVID-19 цар тахлын улмаас олон улс орон, тэдгээрийн дотор АНУ дараагийн үеийн шинэ вакцины судалгаа, туршилтыг санхүүжүүлж байна. Тус улсын засгийн газар ийм гурван төрлийн вакциныг туршихад зориулж хөрөнгө мөнгө хуваарилжээ. Тэдгээрийн хоёр нь амьсгалын замын дархлааг бий болгох замаар халдвараас сэргийлэх зорилготой интраназаль хувилбарууд юм. Эдгээрийг SARS-CoV-2-ийн янз бүрийн хувилбаруудаас хамгаалах зорилгоор боловсруулж байна. Гурав дахь нь mRNA-д суурилсан вакцин бөгөөд эсрэг биеийг хүчжүүлэх, урт хугацааны дархлааг бий болгохын тулд Т эсийн хариу урвалыг идэвхжүүлдэг. Эдгээр шинэ вакцин нь вирусийн олон төрлийн хувилбаруудыг эсэргүүцэх чадвартай бөгөөд COVID-19-ийн халдвараас урт хугацаанд хамгаална.

Сарыг эзэмших хөтөлбөр

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв буюу NASA 1970 оноос хойш анх удаа Сар луу жолоодлогот хөлөг илгээхээр төлөвлөж байна. 11 дүгээр сард хэрэгжүүлэхээр товлосон Artemis II хөтөлбөрийн хүрээнд Orion сансрын хөлгөөр гурван эрэгтэй, нэг эмэгтэй сансрын нисгэгчийг Сар луу илгээх бөгөөд тэд Сарыг тойрон 10 өдрийн нислэг хийнэ. Эл даалгавар нь сансрын анхны эмэгтэй нисгэгчийг, түүнчлэн дараагийн эрэгтэй нисгэгчийг Саран дээр буулгах Artemis III хөтөлбөрийн үндэс суурь болох юм. Хятад улс мөн 2024 онд "Чанъэ-6" аппаратыг Сар луу хөөргөхөөр төлөвлөж байна. Хэрэв уг төхөөрөмжийг амжилттай газардуулбал Сарны ар талаас дээж цуглуулж чадсан тохиолдол болно.

NASA мөн Нарны аймгийн гаднах дагуулуудыг судлах хөтөлбөр хэрэгжүүлж, Clipper сансрын хөлгийг ирэх 10 дугаар сард Бархасбадь гарагийн сар Европа руу илгээх юм. 2024 онд мөн Японы сансрын агентлаг (JAXA) “Martian Moons eXploration” (MMX) хөтөлбөр хэрэгжүүлж, Ангарагийн дагуул Фобос, Деймос руу төхөөрөмжүүдээ илгээнэ. JAXA -гийн төхөөрөмж Фобос дээр газардаж, дээж цуглуулсныхаа дараа 2029 онд Дэлхийд буцаж ирнэ.

Хар материйн эрэлд

Нарнаас ялгарч, гэрэл болж хувирдаг харанхуй бодисын бөөмс болох аксионуудыг илрүүлэх туршилтын үр дүнг 2024 онд танилцуулах төлөвтэй байна. Эдгээр бөөмсийг илрүүлэхэд мэдрэмтгий багаж хэрэгсэл, хүчтэй соронзон орон шаардагддаг тул туршилтаар хараахан ажиглах боломжгүй байгаа юм. Хамбургт явуулж буй BabyIAXO туршилт нь нарны дуран авай, рентген детекторуудыг ашиглан аксионуудын хувиргалтаар үүссэн гэрлийг өдөрт 12 цагийн турш хянах боломжтой ажээ.

Үүнээс гадна, энэ онд эрдэмтэд нууцлаг бөөмс болох нейтриногийн массыг илүү нарийвчлалтай тодорхойлно гэж найдаж байна. “Тритиум-нейтрино” туршилтын дараа нейтриногийн массыг тодорхойлох боломжтой гэдгийг тогтоосон бөгөөд нейтрино нь хамгийн ихдээ 0.8 электрон вольтын масстай гэдэг нь тодорхой болжээ.

Ухамсрын тухай маргаан

Ухамсрын нейрон үндэс суурийн талаар шинэ ойлголт бий болж магадгүй байна. Ухамсрын хоёр онолыг шалгахын тулд хэд хэдэн туршилтыг хийж байгаа бөгөөд 2024 оны эцэс гэхэд хоёр дахь туршилтын үр дүнг нийтлэхээр төлөвлөж байна. Туршилтын эхний үе шатанд хоёр онол нь хоёулаа тархины үйл ажиллагааны өгөгдлүүдтэй бүрэн таарч нийцээгүй бол хоёр дахь шатны туршилтыг хийснээр субьектив туршилтын нууцыг тайлахад ойртох ажээ.

Гараг дэлхийгээ аврах нь

2024 оны хоёрдугаар хагаст Хааг дахь Олон улсын шүүх уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой улс орнуудын хүлээх хууль ёсны үүрэг хариуцлагын тухай, мөн уур амьсгалд хор хөнөөл учруулж буй улс орнуудад зориулсан хууль эрх зүйн шийдвэрийг гаргаж магадгүй байна. Шүүхийн энэ шийдвэр нь хууль эрх зүйд шууд нөлөө үзүүлэхгүй боловч түүний үр нөлөө нь уур амьсгалын зорилтуудыг бэхжүүлэхэд тус дөхөм болж, улс орнуудын дотоодын шүүх ажиллагааны журмын эхлэл болж чадна гэж шинжээчид үзэж байна.

Түүнчлэн хуванцрын бохирдлыг арилгах тухай олон улсын заавал биелүүлэх гэрээг байгуулах зорилго бүхий НҮБ-ын хуванцрын асуудлаарх гэрээний хэлэлцээ энэ онд дуусна. 1950-иад оноос хойш дэлхий даяар 10 тэрбум тонн хуванцар үйлдвэрлэснээс 7 тэрбум гаруй тонн нь хог хаягдал болжээ.

Гайхалтай хурдан супер компьютер

Европын нэг эксафлоп ба түүнээс дээш хурдтай тооцоолол хийх чадалтай анхны супер компьютер болох “Jupiter”-ыг оны эхээр ашиглалтад оруулна. Энэхүү аварга машин нь секунд тутамд нэг квинтиллион тооцоолол хийдэг.

Уг супер компьютерыг ашиглан хүний зүрх, тархины дижитал загварыг эмчилгээний зорилгоор бүтээхээс гадна дэлхийн уур амьсгалыг өндөр нарийвчлалтайгаар загварчлах гэнэ.

2024 онд АНУ-ын судлаачид Иллинойс муж улсын Аргонне Үндэсний лабораторид “Aurora”, Калифорнийн Лоуренс Ливерморын Үндэсний лабораторид “El Capitan” гэсэн хоёр эксафлоп супер компьютерыг суурилуулна. “Aurora” нь тархины мэдрэлийн хэлхээний зураглалыг бүтээхэд зориулагдсан бол “El Capitan”-ыг цөмийн дэлбэрэлтийн хор уршгийг загварчлахад ашиглах юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Усны газраас мэдээлэл хийнэ
Усны газраас мэдээлэл хийнэ
 
МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна