Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн 2024 оны 3 дугаар сарын Харү башё буюу Хаврын тэмцээний 14 дэх өдрийн /2023.03.23/ барилдаанд өндөр цолтой бөхчүүд хэрхэн барилдсан талаар танилцуулж байна.
Энэ өдөр Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Озэки Котоновака /М-6/-тай барилдаж, түүнд ёритаоши мэхээр унаснаар тэд адил 10 даваа, 4 унаатай болж түрүүлэх боломжоо алдлаа.
Харү башёг 12 даваатай тэргүүлж яваа Такеруфүжи /М-17/-тэй, Асанояама/М-1/ барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяж, 2 унаатай болгосон ч тэр башёг тэргүүлсэн хэвээр явна.
Харин Озэки Киришима Б.Лхагвасүрэн, Озэки Такакэйшо-той учраа тааран барилдах байсан ч Такакэйшо энэ барилдааныг өнжсөнөөр Киришима 4 даваа, 10 унаатай башёг амжилт тааруухан үргэлжлүүлж байна.
Мөн энэ өдөр хамгийн ахмад бөхчүүдийн нэг Тамаваши Б.Мөнх-Оргил /М-7/, Китановака /М-14/-той учраа тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр давснаар 6 даваа, 8 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Комүсүби Аби, Оносато /М-5/-той барилдаж, түүнд хатакикоми мэхээр унаснаар 8 даваа, 7 унаатай болсон бол Оносато 11 даваа, 3 унаатай башёг тэргүүлэгчдийн эгнээнд явна.