Томоохон корпорациуд усны хямралыг улам даамжруулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Байгаль орчин Эрүүл мэнд Бусад Шинжлэх ухаан
Огноо
Унших
5 минут 14 секунд

Томоохон корпорациуд усны хямралыг улам даамжруулж байна

ЛОНДОН, 2024 оны гуравдугаар сарын 22 /Oxfam/. Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнс, хөдөө аж ахуйн компаниудын ердөө дөрөвний нэг орчим нь усны хэрэглээгээ багасгаж, усны бохирдлыг бууруулахаа амласан тухай “Оксфам” байгууллага пүрэв гарагт мэдээлжээ.

Тус байгууллага жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг Дэлхийн усны өдрийг тохиолдуулан холбогдох тайлангаа танилцуулсан байна. Тайланд дурдсанаар, 2 тэрбум хүн ундны усны найдвартай хангамжид холбогдоогүй байгаа бол цэвэр усны нөөцийн 70 хувийг хөдөө аж ахуйн салбар ашиглаж байна.

“Оксфам” байгууллагын Франц дахь салбарын дарга Сесиль Дуфлот ярихдаа, том корпорацууд их хэмжээний ус хэрэглэж, бохирдуулж байхад ард иргэд хоосон худаг, өндөр үнэтэй, бохир, ариун цэврийн шаардлага хангаагүй ус хэрэглэж, энэ бүхний төлөөсийг төлж байна гээд "усан хангамж муудах нь өлсгөлөн, халдварт өвчин дэгдэх эрсдэлийг нэмэгдүүлж, хүмүүсийг орон гэрээ орхин дүрвэхэд хүргэдэг болохыг" онцлон дурдлаа.

“Оксфам”-ын судалгааг “World Benchmarking Alliance” холбооноос гаргасан хүнс, хөдөө аж ахуйн хамгийн нөлөө бүхий 350 компанийн мэдээлэлд үндэслэн хийжээ. Үүнд Байер, Каргилл, Тайсон зэрэг хөдөө аж ахуйн компаниуд, Нестле, Кока-Кола, ПепсиКo зэрэг хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэгчид, Уолмарт, Крогер, Карфур зэрэг худалдааны төвүүд, мөн МакДоналдс, Старбакс зэрэг ресторанууд багтжээ.

Эдгээр компанийн дөнгөж 28 хувь нь усны хэрэглээгээ бууруулахаар төлөвлөж байгаа бол 23 хувь нь усны бохирдолтой тэмцэнэ гэж амласныг “Оксфам”-ын мэргэжилтнүүд дурдаж байна. Үүний зэрэгцээ компаниудын талаас цөөн хувь нь буюу 350 компанийн 108 нь усны нөөц хомс газруудаас хэдий хэмжээний ус авч хэрэглэснээ мэдээлсэн байна.

Усны хомсдол нь дэлхий дахины сайн сайхан аж байдалд томоохон саад бэрхшээл учруулж байгаа бөгөөд уур амьсгалын хямрал эл асуудлыг улам хурцатгаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын хорооны мэдээлснээр, одоогийн байдлаар дэлхийн нийт хүн амын тал орчим хувь нь жилд дор хаяж нэг сарын турш усны ноцтой хомсдолд орж байна. Түүнчлэн Кенийн хойд хэсэг, Этиопын өмнөд хэсэг болон Сомалийн зарим хэсэгт 2023 онд усны цооногуудын 90 орчим хувь нь ширгэсэн болохыг “Оксфам” тогтоожээ. Цаашилбал, тус бүс нутгийн 5 хүн тутмын 1 нь ундны усаар гачигдаж байна. Уур амьсгалын хямралын нөлөөгөөр Африкийн эвэр гэгддэг бүсийн орнуудад дэлхийн дулаарлаас шалтгаалан ган гачиг нүүрлэх магадлал 100 дахин нэмэгдэх магадлалтай байна.

Уур амьсгалын нөлөөнөөс үүдэлтэй цаг агаарын эрс тэс үзэгдлүүд нь усны нөөцөд ихээхэн нөлөөлж байгаа хэдий ч томоохон компаниуд бизнесийн загвараа өөрчлөхгүй байна. Тухайлбал, усыг савлаж худалдах нь бүх нийтийг баталгаатай ундны усаар хангахад чиглэсэн тогтвортой хөгжлийн зорилтод саад учруулж буй нийтлэг практик мөн гэж НҮБ дүгнэжээ.

Түүнчлэн 2023 оны тавдугаар сард Францын Пюи-де-Дом мужид ган гачиг нүүрлэсний улмаас эрх баригчид олон мянган оршин суугчийн усны хэрэглээг хоёр сарын турш хязгаарлахад хүрч байсныг “Оксфам” онцолжээ. Гэсэн хэдий ч Данон компанийн охин компани болох Волвик нь ган гачгийн үед савлах үйлдвэртээ зориулан гүний усыг хязгааргүй хэмжээгээр ашигласаар байв. Тухайн жил Данон 881 сая еврогийн ашиг олж, хувьцаа эзэмшигчдээ 1238 сая еврогоор урамшуулсан байх жишээтэй.

“Үйл ажиллагаагаа өөрчлөх байх хэмээн корпорацуудад найдаж болохгүй гэдэг нь тодорхой харагдлаа, тиймээс засгийн газрууд тэдэнд шахалт үзүүлж, ашгийн төлөө улангассан үйл ажиллагаанаас олон нийтийн баялгийг хамгаалах ёстой” хэмээн С.Дуфлот ярьж байна. Усны салбарт шударга байдлыг хангахын тулд засгийн газрууд усыг хүний эрхтэй хамаатуулан үзэж, байгаль орчны болон хүний эрхийн тухай хуулиудыг зөрчсөн компаниудад авах арга хэмжээг тодорхой болгож, ус, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй гэж “Оксфам” дүгнэжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Э.Хулан

Бидний хэрэглэдэг ус хэзээ үүссэн бэ?
Бидний хэрэглэдэг ус хэзээ үүссэн бэ?
 
ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулах хэвлэлийн хурал болно
ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулах хэвлэлийн хурал болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулах хэвлэлийн хурал болно

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулах хэвлэлийн хурал болно

Улаанбаатарт 24-26 хэм дулаан байна

Улаанбаатарт 24-26 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хатуу гадаргуутай, агаар мандал бүхий дэлхийтэй төстэй гаргийг илрүүлжээ

Нагоя башёг Сэкиваке Аонишики, Котоейхо нар 9 даваатай тэргүүлж явна

Үндэсний номын сан QR кодоор бүртгүүлэх үйлчилгээг нэвтрүүллээ

ӨНӨӨДӨР: “Мөхсөн эзэнт гүрний цуурай: Чингис хааны түүхэн дэх Хэрэйдийн ул мөр“ сэдвээр лекц уншина

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна

Ю.Полгарыг Унгарын Ерөнхийлөгчөөр сонгохыг дэмжинэ гэдгээ мэдэгджээ

ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад айлчилна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Нагоя башёг 7 даваатай 4 сүмоч тэргүүлж явна

Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороонд МОНЦАМЭ хамаарч байсныг тодотгох зарим баримт

Монголын өсвөрийн жүдочид нийт 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ

Олон улсын биологийн 37 дугаар олимпиадаас Монголын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв

Монголын баг олон улсын химийн 58 дугаар олимпиадаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

Английн шигшээ баг 60 жилийн дараа медаль хүртлээ

Английн шигшээ баг 60 жилийн дараа медаль хүртлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Нагоя башёгийн 7 дахь өдөр 6 даваатай 7 бөх тэргүүлж байна

Ц.Баяр Налайх дүүрэгт усан үзэм тарьж, амжилттай ургуулжээ

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил үргэлжилж байна

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үндэсний их баяр наадамд Б.Орхонбаяр түрүүлж, Б.Бат-Өлзий үзүүрлэлээ

Энэ наадмын эхний Улсын заан цолтонгууд төрлөө

Үндэсний баяр наадмын долоогийн даваанд ам авсан байдал

Зургаан бөх Улсын харцага цолын болзол хангаад байна

Үндэсний их баяр наадмын зургаагийн даваа тун удахгүй эхэлнэ

Соёолонгийн түрүү Өмнийн шаргал говиос тодорлоо

Олон улсын физикийн 56 дугаар олимпиадиас дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

Баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд ам авсан байдал

Баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд ам авсан байдал

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Испанийн шигшээ баг түүхэндээ гурав дахь удаагаа ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

Францын шигшээ Мароккогийн багийг хожиж, хагас шигшээд шалгарлаа

Улаанбаатарт үдээс хойш аадар бороотой, 24-26 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын Төрийн далбааны өдөр

ӨНӨӨДӨР: Монгол Улсын Төрийн далбааны өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ

ӨНӨӨДӨР: БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал эхэлнэ

ӨНӨӨДӨР: БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫН ЭХНИЙ АЛХМЫГ ХИЙЛЭЭ

“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ

Б.Пүрэвдагва: “Сэлбэ сэргэлт” төслийн үерийн ус хуримтлуулах усан сангийн газар чөлөөлөлтийн асуудлыг шуурхай шийднэ

Улаанбаатарт бороотой, өдөртөө 22-24 хэм дулаан байна

Улаанбаатарт бороотой, өдөртөө 22-24 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Испаничууд Португалын багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа

ӨНӨӨДӨР: Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа эхэлнэ

ӨНӨӨДӨР: Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Улаанбаатарт өдөртөө 25-27 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 25-27 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Норвегийн шигшээ баг анх удаагаа шөвгийн 8-д шалгарлаа

Франц vs Парагвай: Хөлсөнд нэвчсэн бохир тоглолт

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэрлэх төсөл гараанаас гарлаа

Хятадад бүтээсэн “хиймэл нар“-ны хүчин чадлыг туршжээ

Колумб хожсоноор шөвгийн 16-гийн бүх баг тодорлоо

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ

Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр

Энэ 7 дугаар сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ши Жиньпин ХКН-ын 105 жилийн ойгоор намдаа итгэж байгаагаа илэрхийлжээ

Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна

Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана

Улаанбаатарт аадар бороотой 27-29 хэм дулаан байна

Улаанбаатарт аадар бороотой 27-29 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АХИСАН, ГЭХДЭЭ АЛГА ТАШИХ БОЛООГҮЙ!

АХИСАН, ГЭХДЭЭ АЛГА ТАШИХ БОЛООГҮЙ!

Үндэсний их баяр наадмын тасалбарыг маргааш цахимаар худалдаалж эхэлнэ

Олимпын наадамд оролцсон тамирчин бүрт 10,000 ам.долларын дэмжлэг үзүүлнэ

Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. 7 дугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана

Монгол Улс анхны ITMO-г олон улсад шилжүүлэх үйл явцыг эхлүүллээ

Хөрөнгө оруулагчдын сонирхол томоохон болон дунд үнэлгээтэй хувьцаанууд руу төвлөрч байна

Улаанбаатарт 26-28 хэм дулаан байна

Улаанбаатарт 26-28 хэм дулаан байна

Эрдэмтэд эсийн хөгшрөлтийг удаашруулах боломжит аргыг нээжээ

Эрдэмтэд эсийн хөгшрөлтийг удаашруулах боломжит аргыг нээжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Элсэлтийн шалгалтад 49 мянган шалгуулагчаас 194 нь 800 оноо авчээ

Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав

Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Улаанбаатарт өдөртөө 23-25 хэм дулаан байна

“Улаанбаатар Амазонс“ эх орондоо эмэгтэйчүүдийн гранпригийн аваргаар тодорлоо

Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа

Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна

ДАШТ-2026: Нидерланд, Япон, Шведийн багууд хасагдах шатанд шалгарлаа

Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажиллаж байна

Роботын тусламжтайгаар анх удаа элэг шилжүүлэн суулгажээ

Монгол хүн анх удаа NBA-д данстай боллоо

“FIBA 3x3 Ulaanbaatar Women’s Series” тэмцээн Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

Дэлхийд тэргүүлэгч CATL компани Монгол Улсад төсөл хэрэгжүүлнэ

Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив

“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа