МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 23 /ТАСС/. Тусгай албаныхан "Крокус сити холл" концертын танхимд болсон террорист халдлагад холбоотой 11 хүнийг баривчилсны дотор уг халдлагыг гардан үйлдсэн 4 террорист байсан бөгөөд хамсаатнуудыг нь олж илрүүлэхээр ажиллаж байна гэж ОХУ-ын Аюулгүй байдлын албаны Олон нийттэй харилцах төв мэдээллээ.
“Халдлага үйлдсэнийхээ дараа гэмт хэрэгтнүүд Орос-Украины хилийг давах зорилготой байжээ. Гэмт хэрэгтнүүдийн хамсаатнууд Украинд байсан" гэж тусгай алба мэдээлсэн байна.
"Халдлагыг урьдаас сайтар төлөвлөсөн байсныг тогтоосон. Террористуудын ашигласан зэвсгийг нууц агуулахад урьдчилан бэлдсэн байсан” гэж Аюулгүй байдлын албаны Олон нийттэй харилцах төвөөс мэдээлэв.
Террористуудыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал