2024 оны гуравдугаар дугаар сарын 24-ний өдрийн 20:00 цагийн байдлаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 26 нам, 2 эвсэл Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн байна.
Тухайлбал,
• Иргэдийн оролцооны нэгдэл нам /ИОНН/
• Ард түмний Олонхийн Засаглал нам /АТОЗ/
• Зүй ёс нам
• Монгол Шинэчлэлт нам
• Эх орон нам
• Ард түмний хүч нам
• ХҮН нам
• Монголын либериал ардчилсан нам
• Иргэний хөдөлгөөний нам
• Эх орончдын нэгдсэн нам
• Үнэн ба зөв нам
• Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
• Социал демократ нам
• Ардчилсан нам
• Үндэсний эвсэл
• Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
• Шинэ нэгдсэн эвсэл /Шинэ нам, Монголын Уламжлалын нэгдсэн намын эвсэл/
• Монгол Консерватив нам
• Дэлхийн монголчууд нам
• Ардчилал шинэчлэлийн нам
• Гэр хороолол хөгжлийн нам
• Бүгд найрамдах нам
• Их Эв нам
• Монголын хүний төлөө нам
• Монголын либериал нам
• Иргэний зориг ногоон нам
• Хөгжлийн хөтөлбөр нам
• Монгол Ардын нам
Үндэсний аудитын газар өчигдрийн 00:00 цаг хүртэл нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авах хуулийн заалттай юм.
Хэрэв аудитын байгууллагаас улс төрийн намаас ирүүлсэн мөрийн хөтөлбөр хуулийн шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор тухайн нам, эвсэлд мэдэгдэх ба нам, эвслүүд алдаа зөрчлийг тав хоногийн дотор засч мөрийн хөтөлбөрөө дахин 2024 оны дөрөвдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Үндэсний аудитын газарт хүрүүлнэ.
Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт гаргасан аудитын дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Дашрамд дурдахад, бие даан нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллага хүргүүлэх хуулийн заалттай.