Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойн хүрээнд “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2024” арга хэмжээг “Аюулгүй барилга, аюулгүй орчин, аюулгүй ажиллагаа “ уриан дор 2024.04.05-ны өдөр Орхон аймгийн Уурхайчин соёлын ордонд зохион байгуулна.
Барилгын салбарт төрөөс баримталж буй бодлого, бүсчилсэн хөгжил, төсвийн хөрөнгө оруулалт, аюулгүй барилга, аюулгүй орчин, аюулгүй ажиллагааны олон улсын туршлага, салбарын хууль эрхзүйн баримт бичгийн шинэчлэлт, бүтээн байгуулалтын чанар, аюулгүй байдлыг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх энэхүү зөвлөгөөнд Төрийн болон Төрийн бус байгууллага, Аж ахуйн нэгж, байгууллагын инженер, техникийн ажилтнууд Та бүхнийг оролцохыг урьж байна.
Ерөнхий зохион байгуулагч:
-Барилга, хот байгуулалтын яам,
-Орхон аймгийн ЗДТГ
Хамтран зохион байгуулагч:
-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар,
-“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ,
-Орхон аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар,
-"Монголын барилгын инженерүүдийн холбоо" ТББ,
-"Монголын Барилгын Үндэсний ассоциаци" ТББ
“Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2024” Эрдэнэт хотноо болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.