Олон улсын сагсанбөмбөгийн холбоо/FIBA/-ны 3х3 төрлийн насанд хүрэгчдийн Ази тивийн 2024 оны аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад өнөөдөр /2024.03.27/ эхэлж байна.
Ийнхүү 7 дахь удаагийн тус тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд өнөөдөр, маргааш үргэлжилж энэ сарын 29-нд хэсгийн тоглолт эхлэх юм байна. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-31-ний хооронд өрнөж шилдгүүдээ шалгаруулна.
Монгол улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг “С” хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтоо энэ сарын 29-нд Малайзын багийн эсрэг хийх бөгөөд 2 дахь тоглолтоо урьдчилсан шатнаас шалгарсан багтай өрсөлдөх хуваарьтай. Харинг эрэгтэй шигшээ багийн хувьд “В” хэсэгт багтсан бөгөөд эхлээд урьдчилсан шатнаас шалгарсан багтай, дараа нь Тайландын шигшээ багтай тоглоно.
Монголын эрэгтэй баг тивийн аваргаа хамгаалах зорилготой оролцож байгаа бөгөөд шигшээ багаа А.Ананд ахалж, Стив Сер багийг чиглүүлэн удирдаж байгаа юм.