Япон Улсын засгийн газар , Монгол дахь Япон Улсын элчин сайдын яам , JTB компаниас зохион байгуулж буй соёлын хөтөлбөрийн спортын группт Монголын хөлбөмбөгийн холбоог төлөөлж тоглогч Т.Хаш-Эрдэнэ, Э.Соргударь , Б.Мөнхсарнай, Д.Бадамцэцэг болон гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Д.Энхжин нар "Jenesys 2022" хөтөлбөрт оролцож байна.
Энэхүү хөтөлбөрт тэнцэн оролцож буй төлөөллүүддээ МХБХ-ноос амжилт хүсье.
Тус хөтөлбөр 3-р сарын 07-14-ны өдрүүдэд Токио хотод үргэлжлэх юм. Монголын төлөөлөгчид Японы Биеийн тамирын дээд сургууль, Японы Сумогийн ордон , JICA төв оффис, Японы Спортын холбоодын нийгэмлэг, Токиогийн Гадаад хэлний дээд сургуульд эхний 2 өдрийн хөтөлбөрийн дагуу зочиллоо.