МҮОХ-ны Жэндерийн тэгш байдлын комиссоос Азийн олимпын зөвлөлийн төслийн хүрээнд олимпын наадамд оролцогч эмэгтэй тамирчдын дунд "Спорт ба хүйсийн тэгш байдал" сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байна.
Уралдаанд ирүүлэх материалыг 3 дугаар сарын 24 хүртэл хүлээн авах бөгөөд шилдэг нэг оролцогч англи хэлний ганцаарчилсан бүтэн жилийн сургалтад хамрагдах эрхээр шагнуулна.
Мөн хоёр, гуравдугаар байрын эзэд өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болох юм.
Өвөл, зуны олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан шилдэг эмэгтэй тамирчид та бүгдийг эссэ бичлэгийн уралдаанд идэвхтэй оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй удирдамжийг хавсралтаас үзнэ үү.