
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг жинд ОУХМ Ганбаатарын Наранцэцэг хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Асмита Дейтэй барилдан вазари үнэлгээгээр ялж, Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо.
ОУХМ Г.Наранцэцэг хагас шигшээд өнгөрсөн оны Улаанбаатар, Парисын Их дуулгын аварга Японы Мицуки Кондод ялагдсан байна.
Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Баянмөнхийн Уранзаяа 52 кг жингийн хагас шигшээд энэ оны Азийн АШТ-ий мөнгөн медальт Сита Кадамбоевад нэмэлт цагт юүко үнэлгээ алдан харамсалтай ялагдлаа. Тэрбээр хүрэл медалийн төлөө БНХАУ-ын Сю Аоютэй барилдах юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!