Улаанбаатар, 2026 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад туулан гарах чадвар сайтай, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглосон, Starlink интернэтийн төхөөрөмжтэй түргэн тусламжийн авто машинуудыг хүлээлгэн өглөө.
ЭМЯ-ны мэдээлснээр, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн 2 дугаар үе шатны хүрээнд 80 авто машин нийлүүлж байна.
Цас, зуд, зам давааны хүндрэлээс шалтгаалан тусламж, үйлчилгээний хүртээмж тасалдахаас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ алсалсан сумдын эрүүл мэндийн байгууллагын шуурхай тусламжийн чадавх, мэдээлэл, холбооны хүртээмжийг сайжруулахад эдгээр авто машин чухал ач холбогдолтой юм.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг орон нутагт бодитоор сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг цаашид үргэлжлүүлэх аж.





Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Г.Цогзолмаа

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!