ТОКИО, 2026 оны есдүгээр сарын 25 /ТАСС/. Японы Нагоя хотод болж буй Азийн спортын наадмын 200 м-ийн өврөөр даллах сэлэлтийн /брасс/ төрөлд зохион байгуулагч орны тамирчин Шин Охаши дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Тэрбээр уг зайг 2 минут 04.83 секундэд туулсан байна. Өмнөх дээд амжилтыг Хятадын усанд сэлэгч Цин Хайян тогтоосон бөгөөд 2023 онд Японы Фүкүока хотод болсон ДАШТ-ий үеэр дээрх зайг 2 минут 05.48 секундэд туулжээ.
Хоёрдугаар байранд Денис Петрашов /2 минут 08.67 сек/ орсноор Азийн наадмаас усан сэлэлтийн төрөлд Узбекистаны анхны медалийг авчирлаа. Хүрэл медалийг Өмнөд Солонгосын Чо Сонжэ /2 минут 08.76 сек/ хүртжээ.
Өдгөө 17 настай Охаши Нагоягийн Азийн наадмын 100 м-ийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд алтан медаль хүртсэн байна. Ташрамд дурдахад, тэрбээр энэ оны эхээр залуучуудын дэлхийн рекордыг /2 минут 06.59 сек/ шинэчлэн тогтоожээ.
Азийн зуны спортын 20 дахь удаагийн наадам 10 дугаар сарын 4-нд өндөрлөнө.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Адъяахүү

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!