
Аргын тооллын 2026 оны 9 дүгээр сарын 21. Даваа /Саран/ гараг. Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал Морин жилийн Намрын дунд улаагчин бич сарын шинийн 10, Сумъяа /Саран/ гараг. Зургаан цагаан мэнгэтэй, Элдэв тэнгэртэн одтой, Шар нохой өдөр.
Өдрийн наран 6 цаг 37 минутад мандаж, 18 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхрэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүднэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!