
Токио хотын Рёгоку Кокугикан ордонд явагдаж байгаа мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны Намрын тэмцээн буюу Аки башёгийн 8 дахь өдрийн /2026.09.20/ барилдааны тоймыг толилуулж байна.
Дээд зиндаанд анх удаа дэвшин барилдаж байгаа Тошинофүжи Ө.Дэмиджамц /М-16/ өнөөдөр Митакэүми /Жюүрёо-4/-тэй учраа тааран барилдаж түүнийг ёритаоши мэхээр давснаар 6 даваа, 2 унаатай боллоо.
Чиёошома Г.Мөнхсайхан/М-14/ энэ өдөр Асакорюү/М-13/-тэй учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 4 даваа, 4 унаатай болоод байна.
Асахакурюү Р.Жамъянтогтох /М-12/ өнөөдөр Шоннаноүми /М-9/-тэй учраа таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаж 4 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Рога А.Амарсанаа/М-5/ энэ өдөр Хирадоүми /М-8/-тэй учраа таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 5 даваа, 3 унаатай боллоо.[U1]
Ошёома П.Дэлгэрбаяр /М-5/ өнөөдөр Такеруфүжи /М-7/-тэй учраа таарч хүч сорин түүнд ошитаоши мэхээр унаснаар 4 даваа, 4 унаатай болоод байна.
Сэкиваке Атамифүжи энэ өдөр Котоейхо /М-1/-той хүчээ сорин барилдаж түүнийг цүкиотоши мэхээр давснаар 6 даваа 2 унаатай Аки башёг үргэлжлүүлж байна.
Сэкиваке Фүжинокава энэ өдөр Такаясү /М-2/-тэй учраа тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр давснаар 6 даваа 2 унаатай боллоо.

Озэки Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Чураноүми /М-3/-тэй учраа тааран хүч үзэж түүнд ошитаоши мэхээр унаснаар 5 даваа, 3 унаатай болов. Харин Чураноүми 6 даваа, 2 унаатай боллоо.
Озэки Аонишики өнөөдөр Комүсүби Дайэйшо-той таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар 5 даваа 3 унаатай болоод байна.
Озэки Котозакүра энэ өдөр Комүсүби Хакүнофүжи-тэй хүч үзэн барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 6 даваа, 2 унаатай болоод байна.
Их аварга Оносато өнөөдөр Таканошо /М-4/-тай барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 1 унаа, 7 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!