Токио хотын Рёгоку Кокугикан ордонд явагдаж байгаа мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны Намрын тэмцээн буюу Аки башёгийн 7 дахь өдрийн /2026.09.19/ барилдааны тоймыг толилуулж байна.
Чиёошома Г.Мөнхсайхан/М-14/ энэ өдөр Тобизарюү/М-14/-тэй учраа тааран барилдаж түүнийг котэнаге мэхээр хаяснаар 4 даваа, 3 унаатай болоод байна.
Дээд зиндаанд анх удаа дэвшин барилдаж байгаа Тошинофүжи Ө.Дэмиджамц /М-16/ өнөөдөр Охо /М-10/-той учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 5 даваа, 2 унаатай боллоо.

Асахакурюү Р.Жамъянтогтох /М-12/ өнөөдөр Шиши /М-9/-тэй учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяж 4 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Ошёома П.Дэлгэрбаяр /М-5/ өнөөдөр Хирадоүми /М-8/-тэй учраа таарч хүч сорин түүнийг цүкиотоши мэхээр хаяснаар 4 даваа, 3 унаатай болоод байна.

Рога А.Амарсанаа/М-5/ энэ өдөр Такеруфүжи /М-7/-тэй учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар 5 даваа, 2 унаатай боллоо.
Комүсүби Хакүнофүжи өнөөдөр Котошохо /М-1/-той учраа тааран барилдаж түүнд ёритаоши мэхээр унаснаар 1 даваа, 6 унаатай болов. Харин өрсөлдөгч нь 2 даваатай байна.
Комүсүби Дайэйшо энэ өдөр Сэкиваке Фүжинокава-тай барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 2 даваа 5 унаатай боллоо. Харин Фүжинокава 5 даваа, 2 унаатай Аки башёг амжилттай үргэлжлүүлж байна.

Озэки Аонишики өнөөдөр Сэкиваке Атамифүжи-тэй таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяснаар 4 даваа 3 унаатай болсон бол Атамифүжи 5 даваа, 2 унаатай болов.
Озэки Котозакүра энэ өдөр Фүжирёога /М-4/-той хүч үзэн барилдаж түүнийг катасүкаши мэхээр давснаар 6 даваа, 1 унаатай болоод байна.

Озэки Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Гонояама /М-3/-тэй учраа тааран хүч үзэж түүнийг тоттари мэхээр давснаар 5 даваа, 2 унаатай болов.

Их аварга Оносато өнөөдөр Чураноүми /М-3/-тай барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяснаар 1 унаа, 6 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!