Токио хотын Рёгоку Кокугикан ордонд явагдаж байгаа мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны Намрын тэмцээн буюу Аки башёгийн 9 дэх өдрийн /2026.09.21/ барилдааны тоймыг толилуулж байна.
Дээд зиндаанд анх удаа дэвшин барилдаж байгаа Тошинофүжи Ө.Дэмиджамц /М-16/ өнөөдөр Вакамотохару /М-11/-тай учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 6 даваа, 3 унаатай боллоо.
Чиёошома Г.Мөнхсайхан/М-14/ энэ өдөр Кимбозан/М-10/-тай учраа тааран барилдаж түүнд ошитаоши мэхээр унаснаар 4 даваа, 5 унаатай болоод байна.

Асахакурюү Р.Жамъянтогтох /М-12/ өнөөдөр Нишикифүжи /М-7/-тэй учраа таарч барилдан түүнд ёрикири мэхээр ойчиж 4 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-5/-ын хувьд Ура /М-9/-тай энэ өдөр учраа таарч хүч сорин түүнийг хатакикоми мэхээр давснаар 5 даваа, 4 унаатай болоод байна.
Рога А.Амарсанаа/М-5/ энэ өдөр Чураноүми /М-3/-тэй учраа таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаснаар 5 даваа, 4 унаатай боллоо.
Комүсүби Хакүнофүжи Котоейхо /М-1/-той энэ өдөр учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 3 даваа 6 унаатай боллоо.
Сэкиваке Атамифүжи энэ өдөр Такаясү /М-2/-тэй хүчээ сорин барилдаж түүнийг ошитаоши мэхээр давснаар 7 даваа 2 унаатай Аки башёг үргэлжлүүлж байна.
Озэки Котозакүра энэ өдөр Сэкиваке Фүжинокава-тай хүч үзэн барилдаж түүнд уватэнаге мэхээр унаснаар 6 даваа, 3 унаатай болоод байгаа бол Фүжинокава 7 даваа, 2 унаатай Аки башёг амжилттай үргэлжлүүлж байна.
Озэки Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Комүсүби Дайэйшо-той учраа тааран хүч үзэж түүнд хикиотоши мэхээр унаснаар 5 даваа, 4 унаатай болов. Харин Дайэйшо 3 даваа, 6 унаатай боллоо.
Озэки Аонишики өнөөдөр Ёшинофүжи /М-2/-тэй таарч барилдан түүнийг сүкүинаге мэхээр давснаар 6 даваа 3 унаатай болоод байна.


Их аварга Оносато өнөөдөр Фүжирёога /М-4/-тай барилдаж түүнийг хикиотоши мэхээр давснаар 1 унаа, 8 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!