Токио хотын Рёгоку Кокугикан ордонд явагдаж байгаа мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны Намрын тэмцээн буюу Аки башёгийн 10 дахь өдрийн /2026.09.22/ барилдааны тоймыг толилуулж байна.
Асахакурюү Р.Жамъянтогтох /М-12/ өнөөдөр Шодай/М-11/-тэй учраа таарч барилдан түүнийг ошидаши мэхээр хаяж 5 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Дээд зиндаанд анх удаа дэвшин барилдаж байгаа Тошинофүжи Ө.Дэмиджамц /М-16/ өнөөдөр Кимбозан /М-10/-тай учраа тааран барилдаж түүнд шитатэнаге мэхээр унаснаар 6 даваа, 4 унаатай боллоо.

Чиёошома Г.Мөнхсайхан/М-14/ энэ өдөр Хирадоүми /М-8/-тэй учраа тааран барилдаж түүнд хикиотоши мэхээр унаснаар 4 даваа, 6 унаатай болоод байна.
Рога А.Амарсанаа/М-5/ энэ өдөр Ура /М-9/-тай учраа таарч барилдан түүнд катасүкаши мэхээр унаснаар 5 даваа, 5 унаатай боллоо.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-5/-ын хувьд энэ өдөр Шиши /М-9/-тэй учраа таарч хүч сорин түүнийг ошидаши мэхээр давснаар 6 даваа, 4 унаатай болоод байна.
Комүсүби Дайэйшо энэ өдөр Котошохо /М-1/-той оноолт таарч барилдан түүнд хикиотоши мэхээр унаснаар 3 даваа, 7 унаатай болов.
Сэкиваке Фүжинокава Таканошо /М-4/-той энэ өдөр учраа тааран барилдаж түүнийг цүкиотоши мэхээр давснаар 8 даваа 2 унаатай боллоо.
Озэки Аонишики өнөөдөр Чураноүми /М-3/-тэй таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар 7 даваа 3 унаатай болоод байна.

Озэки Котозакүра энэ өдөр Сэкиваке Атамифүжи-тэй хүч үзэн барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 6 даваа, 4 унаатай болоод байгаа бол Атамифүжи 8 даваа, 2 унаатай Аки башёг амжилттай үргэлжлүүлж байна.

Озэки Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Фүжирёога /М-4/-тай учраа тааран хүч үзэж түүнд ошидаши мэхээр унаснаар 5 даваа, 5 унаатай болов. Харин Фүжирёога 4 даваа, 6 унаатай боллоо.
Их аварга Оносато өнөөдөр Комүсүби Хакүнофүжи-тэй барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 1 унаа, 9 даваатай башёг ганцаараа тэргүүлсээр байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!