
Токио хотын Рёгоку Кокугикан ордонд явагдаж байгаа мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны Намрын тэмцээн буюу Аки башёгийн 5 дахь өдрийн /2026.09.17/ барилдааны тоймыг толилуулж байна.
Дээд зиндаанд анх удаа дэвшин барилдаж байгаа Тошинофүжи Ө.Дэмиджамц /М-16/ өнөөдөр Шоннанноүми /М-17/-тэй учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 4 даваа, 1 унаатай боллоо.
Чиёошома Г.Мөнхсайхан/М-14/ энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил /Жүюүрёо-3/-той таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяснаар 3 даваа, 2 унаатай болоод байна.
Асахакурюү Р.Жамъянтогтох /М-12/ өнөөдөр Кимбозан /М-10/-тай учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяж 3 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-5/ өнөөдөр Нишикифүжи /М-7/-той учраа таарч барилдан түүнийг ошидаши мэхээр хаяснаар 3 даваа, 2 унаатай болоод байна.
Рога А.Амарсанаа/М-5/ энэ өдөр Фүжисэйүн /М-7/-тэй учраа таарч барилдан түүнийг ошитаоши мэхээр давснаар 4 даваа, 1 унаатай боллоо.
Комүсүби Хакүнофүжи өнөөдөр Сэкиваке Фүжинокава-тай учраа тааран барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 1 даваа, 4 унаатай болов. Харин Фүжинокава 3 даваатай байна.
Комүсүби Дайэйшо энэ өдөр Сэкиваке Атамифүжи барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 1 даваа 4 унаатай болсон бол Атамифүжи 4 даваа, 1 унаатай боллоо.
Озэки Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Таканошо /М-4/-той учраа тааран хүч үзэж түүнийг окуридаши мэхээр давснаар 4 даваа, 1 унаатай болов.
Харин Озэки Аонишики өнөөдөр Гонояама /М-3/-тай хүчээ сорин түүнд ошитаоши мэхээр унаснаар 3 даваа, 2 унаатай боллоо.
Башёг тэргүүлж байсан Озэки Котозакүра энэ өдөр Чураноүми /М-3/-тэй хүч үзэн барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар тэд адилхан 4 даваа, 1 унаатай болоод байна.
Их аварга Оносато өнөөдөр Ёшинофүжи /М-2/-тэй барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 1 унаа, 4 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!