Улаанбаатар, 2026 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд газрын тосны бүтээгдэхүүний нөөц хадгалах агуулах, савны хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлж, 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт дэвшүүлсэн.
Энэхүү зорилтын хүрээнд “Сан Петролиум” компани Засгийн газрын дэмжлэгтэйгээр 16 мянган м³ багтаамжтай шатахууны нөөц хадгалах агуулахын ажлыг бүрэн дуусгажээ. Тус агуулах нь нэг дор 14 вагон цистерн буулгах хүчин чадалтай бөгөөд шатахууны татан авалт, хадгалалт, нийлүүлэлтийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой ажээ.
Шатахууны нөөц хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилтийн хүрээнд тус агуулах ашиглалтад орж эхэлсэн нь газрын тосны бүтээгдэхүүний стратегийн нөөцийг бүрдүүлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах чиглэлд гарч буй бодит үр дүн юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!