
Өнөөдөр буюу 2026 оны 9 дүгээр сарын 18-ны Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт Монгол Үндэсний номын сангийн Салбар номын санд: “Хялгасан хуурын уламжлал, орчин үе” эрдэм шинжилгээний хурал болно.
09:00 цагт МУИС-ийн Номын санд: “Монголчуудын оршуулгын зан үйл: уламжлал, орчин үе, чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал болно.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10:00 цагт Д.Сүхбаатарын талбайд: 40 дэх удаагийн Номын баяр эхэллээ.
11:00 цагт ГХЯ-нд: Монгол Улс ФЕАЛАК-ын Зүүн Азийн бүсийг 2025-2027 онд даргалж байгаатай холбогдуулан олборлох үйлдвэрлэл, эрчим хүчний шилжилт болон онц чухал эрдэс баялгийн ханган нийлүүлэлтийн сүлжээ сэдэвт хэлэлцүүлэг болно.
11:00 цагт ХХААХҮЯ-ны үүдэнд: Монголын мал эмнэлгийн үндэсний холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
14:00 цагт Монгол-Японы төвийн Их танхимд: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” болно.
"Мишээл экспо" төвд: “Улаанбаатар Түншлэл-2026” хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн энэ сарын 17-20-нд болно.
“Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аян”-ыг энэ сарын 16-27-нд зохион байгуулж байна.
Орхон аймагт: Номын сангийн 50 жилийн ойн үйл ажиллагаа болно.
Архангай аймагт: Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын үйл ажиллагаа болно.
Сэлэнгэ аймагт: “Алтан намар-2026” үзэсгэлэн худалдаа Партизаны талбайд эхэлнэ.
Хөвсгөл аймгийн Чингүнжавын талбайд: “Бүтээлч Хөвсгөлийнхөн Намрын ногоон өдөр-2026” үзэсгэлэн худалдаа болж байна.
“Б Контемпорари арт” галерейд: Зураач, судлаач М.Батзоригийн “Гарц орц” гурав дахь бие даасан үзэсгэлэн энэ сарын 19-нийг хүртэл гарна.
"HUE" арт галерейд: Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Адъяабазарын “Нарны талст 2” бие даасан үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл гарна.
Богд хааны ордон музейд: “Р.Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн 10 дугаар сарын 5-ныг хүртэл гарна.
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд: “Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн 10 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.
БНХАУ-ын Шэньжэнь, Шанхай хотод: Олон улсын дижитал эрчим хүчний экспо (International Digital Energy Expo-IDEE)-ын хүрээнд “Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын форум: Ногоон эрчим хүч ба цахим шилжилт” хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа болж байна.
ИБУИНХУ-ын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд: “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!